800 гаруй жүдоч нэгэн дор цуглажээ
Баянхонгор аймагт зохиогдож буй Жудо бөхийн Өсвөрийн УАШТ-ний нээлтийг өчигдөр тус аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулсан байна. Нээлтийн ёслолыг Жүдо, самбо, кураш бөхийн Дэлхийн Аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэгийн нэрэмжит болгон Төв, Хангай, Баруун, Зүүн бүс, Улаанбаатар хотын гээд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй жүдочидыг нэгэн доор цуглуулсан арга хэмжээ болсон байна.
5
Ёслолын арга хэмжээнд Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Ариун-Эрдэнэ, МЖБХ-ны гүйцэтгэх захирал, Зүүн Азийн ЖБХ-ны ЕНБД М.Бөхбат, МЖБ-ийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш, МУГТ О.Балжинням, тэмцээний ерөнхий шүүгч, МЖБХ-ны СДЗ-ийн захирал, МУ-ын Гавьяат тамирчин Д.Баттулга, МЖБҮШБГишүүн, МУ-ын Жүдо бөхийн анхны дэлхийн аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Лондонгийн олимпийн хүрэл медальт, МУ-ын Гавьяат тамирчин С.Ням-Очир, МУ-ын Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын МЖБХ-ны томоохон төлөөллүүд болон тэмцээнд оролцогч багш, дасгалжуулагчид, аймгийн ИТХ-ын дарга, Баянхонгор аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Ширмэн, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр, ЗДТГ-ын дарга О.Тойвгоо нарын албаны хүмүүс оролцсоэ байна.
6
Нээлийн арга хэмжээнд зориулж Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын ХДТеатрын уран бүтээлчид, “Тэмүжин” театрын гоцлол дуучин М.Баярмагнай, “3 Охин” хамтлаг ая дуугаа өргөсөн байна. Энэ үеэр МЖБХ-ны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш, МУГТ О.Балжинням багштай, шигшээ багийн тамирчид М.Уранцэцэгт алд цэнхэр хадаг, идээний дээж сүү өргөн барьж хүндэтгэл үзүүлсэн аж. Мөн энэ үеэр МЖБХ-ны 40 жилийн ойн хүндэт медалиа нэр бүхий ахмад тамирчдыг шагнаж урамшуулсан бөгөөд тус тэмцээнийг ивээн тэтгэн оролцсон “Баялаг орд” ХХК, “Гал хонгор” ХХК, “Чандмань Хонгор” ХХК зэрэг компаниудын удирдлагуудад МЖБХ-ны Батламжийг гардуулан өгчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ