О.Дашбалбар агсанд зориулсан яруу найргийн наадам өндөрлөлөө
Төрийн соёрхолт яруу найрагч , төр нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын мэндэлсэний 57 жилийн ойд зориулсан “Эх орон оюун санаа” яруу найргийн наадам энэ жил түүний төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохиогдсон юм.
5
Дөрөв дэх жилдээ зохиогдсон тус наадмын хүрээнд "Эх орон- оюун санаа – яруу найраг" яруу найргийн наадам, "Наранбулаг- Миний бага эх орон" уран уншлагын наадам мөн “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгуулсан байна. Мөн “Uvertura” хамтлаг “Төгсөшгүй эхлэл” уран бүтээлийн тайлан тоглолтоо үнэ төлбөргүй өргөн барьж нутгийн зон олныг баярлуулсан аж. Наадамд хот хөдөө, хөрш аймгуудийн 1-р шатнаас шалгарсан 30 гаруй яруу найрагч өрсөлдсөнөөс 1-р байр Н.Минжинсайхан / УБ/ Ай.Төмөрочир/ Сүхбаатар/ тус бүр 500,0 мянган төгрөг, 2-р байр Т.Дарханхөвсгөл /УБ/, Ц.Оюундэлгэр / Сүхбаатар/ тус бүр 250,0 мянтөг 3-р байр Л.Лхагвасүрэн / Орхон аймаг/, Ч.Энхтөр /Говьсүмбэр аймаг/ тус бүр 150,0 мян төг тусгай байр Н.Оюунтуяа /Сүхбаатар аймаг, Наран сум/ 100,0 төг тус тус эзэлсэн юм.
5
Харин "Наранбулаг- Миний бага эх орон" уран уншлагын төрлийн сүүлийн шатанд 16 хүүхэд багачууд О.Дашбалбарын шүлгийг тайзан дээр уран яруу уншиж сургуулийн насныхнаас Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Наранбаяр, Баяндэлгэр сумын дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ө.Янжинлхам, цэцэрлэгийн насныхнаас Баруун-Урт сумын 6 дугаар цэцэрлэгийн З.Нандин-Эрдэнэ, 7 дугаар цэцэрлэгийнГ.Түвшинбаяр нар шалгарсан байна.
6
Түүнчлэн “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгуулж, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Болорцом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, Шилдэг бүтээлийн “Алтан өд” наадмын удаа дараагийн шагналт, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУСТА Д.Ган-Очир болон наадамд оролцсон бусад яруу найрагчид Сүхбаатарчуудтай уран бүтээлээсээ танилцууж халуун дотно уулзалт хийжээ.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ