Морин хуурын олон улсын наадам болно
Энэ сарын 26-наас тавдугаар сарын 1-н хүртэл Морин хуурын олон улсын IV наадам болох гэж байна. Наадмын хүрээнд морин хуур сонирхогч, урлаачдын уралдаан, эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Наадмын зорилго нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий яийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Өнгөрсөн удаагийн Морин хуурын олон улсын III наадмын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Буриад (ОХУ), ӨМӨЗО (БНХАУ), Хятад, Япон, Гeрман, Амeрик, Солонгосын 200 гаруй морин хуурч, суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаач, урлаачид оролцсон юм.
1
Дашрамд дурдахад, 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн хан хуур залах, 2002 онд Монгол морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гарсан нь үндэсний хөгжмийн зэмсгийн үнэ цэнийг хадгалах, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
1
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ