ОУХМ П.Орхон, Ш.Түмэнцэцэг нар алтын төлөө барилдана

img

Казахстан улсын нийслэл Астана хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай таван эмэгтэй бөх 53 кг, 55 кг, 60 кг, 63 кг, 69 кг-ийн жингийн ангилалд хүч үзсэнээс хоёр нь алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Тодруулбал, 55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон БНАСАУ-ын бөхтэй, 69 кг-ийн жинд “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг Япон улсын бөхтэй аваргын төлөө хүч үзнэ.

Мөн “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлнэ.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fdfsfsd:
manaihan gaigui sain boljee. ilt saijirsan baina. gehdee altiin tulooh barildaanuud uchnoon olnii hiisen murtoo uchigdor gantshan alt avsan gedeg chin bas l jaahan dutuu baina daa. damdinsharav bagsh ch mundag yumaa.
2014-04-25