Жинхэнэ монгол сонгодог “Бүүвэй”

img

 

УДЭТ-ын тайзнаа жинхэнэ монгол уянгын драм амиллаа. УГЗ найруулагч Н.Ганхуягийн зохиолыг нь бичиж, өөрөө найруулан тавьсан “Бүүвэй” бэсрэг жүжгийн сэтгэлгээ, санаа, хөгжим, дүр, тайзны дээр өлгөсөн нэхий өлгий, түүний дээр зүүсэн эсгий үнэг, торгон тээг гээд бүгд монгол.

“Бүүвэй”-гээс тэр чигтээ монгол ханхалж байсан. Хотод суудаг охиноо жирэмсэн болсныг зөнгөөрөө мэдрээд зорьж ирсэн Дулам эмгэн, түүний охиныгоо болон хэвлий дэх үрийг нь хайрлан, тэдний төлөө бүхнээ зориулах сэтгэлээс ижийн хайрыг тольдож болмоор.

 

Амьдралын төлөө зүтгэж, АНУ-д таван жилийн турш ажиллаад ирэхэд нь өөр хүний хүүхдийг тээж байсан эхнэрээ уучилж буй Очирсүрэнгийн дүрээр одоо цаг үед ховордсон, монгол эр хүний чин үнэнийг таних холч ухаан, уужуу сэтгэлийг олонд харууллаа. Нөхрийг нь эзгүйд Нандин бүсгүйд санаа тавьж, чин сэтгэлээсээ тусалж байсан хажуу айлынх залууг Өлзий гэнэ. Тэр хээгүй, гүндүүгүй, хүдэр бор залуу, бүсгүйд хайртай боловч сэтгэлээ үгээрээ бус үйл хөдлөл, тусч сэтгэлээрээ л илэрхийлнэ. Түүнд бусад шиг хорон муу санаа байхгүй, хамгийн сайн найзынхаа эзгүйд эхнэрийг нь жирэмсэн болгоод зугтаж буй мөнгөнөөс өөр юу ч үгүй хоосон Үнэнбатын дэргэд зүрх сэтгэл, бие эрхтэн бүтэн хүн.

Энэхүү жүжигт байртай, машинтай, бусдын адил аятайхан амьдрахын тулд залуу гэр бүлийн нэг гишүүн ялангуяа нөхөр нь гадаадад гарч олон жилээр ажиллах. Хэн нэгэн өөдгүй эрд итгэсэн эмэгтэй жирэмсэн болчихоод нөгөөх нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор үр хөндүүлэх. Бүхнийг мөнгөөр шийдэх гэсэн увайгүй үзэлт, хувиа хичээгч сайд дарга нар, нөхөрлөлийн үнэ цэнийг хөсөрдүүлэгч зэрэг бидний амьдарч буй энэ цагт байдаг л мэт болсон зүйл гарна. Энэ явдлыг үйл хөдлөл, үг хэл бүр нь утга учиртай таван дүрээр илэрхийлж, амьдрлыг оршоон байлгах нэгэн зүйл нь өршөөл, нигүүлсэл гэдэг гол санааг зангиджээ.

 

Дээр өгүүлсэн явдал амьдралд тохиолддог, манай нийгэмд хурцаар тавигдаж буй асуудал гэдгийг хүн бүр мэддэг. Өнөөдөр хүмүүс нэгийгээ уучилж, өршөөхөөс илүүтэйгээр буруутгаж, зүхэх нь олширсон. Тиймдээ ч гэр бүл салалт, нийтийг цочроосон аймшигт гэмт хэргүүд олноор гарч байна. Уучлалын цаана ямар агуу бэлэг байдгийг харуулж, алдаа гаргасан нэгийгээ өршөөж сурах уужуу сэтгэлтэй байхыг олон нийтэд хүргэсэн энэхүү жүжгийг үзсэн хүн "Нээрээ би чинь юу билээ" гэсэн сэхэл, ухаарал авна.

Сүүлийн үед тайз, дэлгэцийн урлагт жинхэнэ монгол гэж тодотгомоор бүтээл төрөхгүй байгаа мэт санагддаг. Харин УГЗ Н.Ганхуягийн “Бүүвэй” хэмээх хайр нигүүслийн сэдэвт жинхэнэ монгол уянгын драмын жүжиг тайзнаа мэндэллээ.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
darhand shuu he he
2014-05-02
zochin :
naad jujgee derhend irj togloocheee
2014-05-02
zochin:
sainii khajuugaar saar ,ji*e hi bolovsrol suvag deer garch baigaa gurvan naiz kino arail bi*e arkhi,tamkhi sogtuu zaluuchuud ali esvel arkhiig reklamdaad baina uu. boliulaacheeee.sogtuu khunii arkhi khuukhen yadgiig kharuulakh geed baina .ene cuvag chini uul hi arai uur yum uzuulmeer yu.araach deeeeeeee
2014-04-29
хэ хэ :
уянгын хэрнээ хөгжилтэй жүжиг байна лээ маш их таалагдсан шүү баяр хүргье
2014-04-29
naraa :
ahij togloh uu yzmeer baina.
2014-04-29
aaaa:
mash sain jujig
2014-04-28
zochin:
davgui jujig bn lee
2014-04-27