Амьд өвийн эзэд

img

МҮЭСТО-нд энэ сарын 24-27 ны өдрүүдэд мод бут, тохижилтын болон тасалгааны нэгжүүд гадна талбайдаа, гэртээ ногоон орчинг бүрдүүлэхэд нь зориулсан “Ногоон хэрэм–Ойжуулалт 2014”, “Хамтдаа цэцэглэе 2014” гэсэн уриатай үзэсгэлэн худалдаа  зохиошдож байна. 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож буй энэхүү үзэсгэлэн худалдааны ихэнх зай талбайг олон нэр төрлийн, гоёмсог цэцгүүд чимсэн байна.

ы

Хот тохижилтод болон хашаа хороо, зуслангийн газартаа зориулж мод тарих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Гэхдээ арчилгаа муу хийдгээс үр дүн нь муу байдаг талаар тус үзэсгэлэнд оролцогчид хэлж байсан. Хамгийн гол нь мод гэдэг удам дамжих амьд өв гэж дэлхийн улс орнуудад үнэлэгддэг. Хэрвээ мод Wi-Fi цацдаг байсан бол хүн болгон тарих гэж оролдох байсан. Харамсалтай  нь мод Wi-Fi цацахгүй ч гэсэн агаар цацдаг. Агааргүй бол Wi-Fi тай байгаад ч яах билээ. Тийм болохоор  мод тарих уу, суварга босгох уу гэдгийг бодох хэрэгтэй. Бүх амьдралын үндэс гэдэг утгаар нь хүмүүс мод тарихад буруудахгүй. Эхний хоёр жил л анхаарал шаарддаг.  Услаж, үндэс мөчир нь гэмтэх вий гэж хамгаалж, жижиг хашаа хатгасан ч болно. Энэ хугацаанд газарт үндэс нь бат сууж амждаг тул дахиж таниас халамж анхаарал заавал шаардахгүй аяндаа өөрөө ургачихна. Хэдхэн жилийн дараа таны  үр хүүхэд тэр модны сүүдэр дор тоглож байна гэдгийг мартах учиргүй гэдгийг онцлон захиж байсан юм.

бы

Үзэсгэлэнг зохион байгуулагч Хайтан клубийн тэргүүн  Г.Батсүх: Энэ үзэсгэлэнгийн нэг давхарт модоороо төрөлжөөд, хоёр давхартаа “Хамтдаа цэцэглэе” уриатай  “Цээнийн төгөл”ТББ, “Улам ногоон” дэлгүүр хамтран цэцгийн төрөлжсөн үзэсгэлэнг нээж, монголд ургадаггүй импортын тансаг зэрэглэлийн цэцэг, үрээр тарьсан цэцэг ургамалыг танилцуулж, худалдаалж байна. Мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь зөвхөн мод бут, цэцгийг зарах бус иргэдэд зориулсан сургалт, ногоон байгууламжийг хэрхэн зөв  төлөвлөж, арчилж тордох вэ зэрэг мэргэжлийн зөвөлөгөөг  өгч байгаа. Тухайлбал, эко орчин , ногоон өрчин гэж юу вэ, тасалгааны цэцэг, ногоон оффиссын талаар сургалт явуулна. Ер нь ногоон орчин гэхээр манайхан ажил дээрээ тансаг цэцэг тавьдаг.

б

Гэтэл олон хүний янз бүрийн инергээс үүдэн тэр цэцэг нь ургадаггүй, дэмий л мөнгө үрсэн хэрэг болдог. Эхлээд дотоод орчиндоо сэтгэл гаргаж ногоон ургамал тарих мэдлэг чадвартай болж байж, гадаах орчинг сайхан болгож чадна гэдгийг хэлмээр байна. Манай “Хайтан” клуб цэцэг сонирхогч хэсэг залуусын санаачилгаар 4 жилийн өмнө байгуулагдсан. Өдгөө 1000 гаруй цэцэгчдийг эгнээндээ нэгтгэсэн. Манай клубийн гишүүд дор бүрнээ ногоон байгууламжийн чиглэлээр компани, ТББ-тай. Бидэнд цэцгүүдээ тарьж ургуулах томоохон байр сав, хүлэмж гэж байхгүй. Өөрсдийн хүсэл сонирхол, чармайлтаар цэцгүүдээ цонхон дээрээ л ургуулж байна. Тасалгааны цэцэг бодлогын хувьд орхигдсон. Төр засгаас энэ салбарт анхаарлаа хандуулдаггүй байсан бол сүүлийн жилүүдэд бидний тарьсан цэцгийг худалдан авдаг болсонд талархаж байгаа. Тэр цэцгээр нийслэл Улаанбаатар хотыг зуны улиралд чимсэн. Гэхдээ хэн нэгэн даргын нэрээр үнэлэгдэж байгаа ч ард нь бидний урт удаан хугацааны хөдөлмөрийг байгаа шүү гэдгийг хэлмээр байна.

ычы

Ингээд тус үзэсгэлэнд оролцож буй иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.

ы

Агро сургалт хоршооны зөвлөх, “Органик Монгол” хөтөлбөрийн оролцогч С.Чулуунцэцэг: Хөтөлбөрийн үр шимийг 2008 оноос эхлэн хүртэж , түүнийхээ үр дүнг үзүүлээд  10-20 сая төгрөгийн зээлийг шат дараатай авч явна. Ер ногоон байгууламжтай болоход иргэдийн санаачлага сэтгэл их дутагдаж байна. Иргэд 0.7 га газартай байлаа гэхэд дөрвөн буланд нь улиас, хайлаас тариад 7 хоногтоо нэг хувин ус хийчихээд байвал ургахгүй мод гэж байхгүй. Гол нь гэр хороололд цөөхөн тооны том  мод бусад нь жимсний мод байвал зүгээр. Харин албан байгууллагууд өндөр болдог шилмүүс, навчит мод, гудамж талбайд бутлаг сөөглөг мод тарьж, сайхан орчныг харах сандал суудалтай болговол яг тохирдог.  Ер нь сэтгэл л дутаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хотын ногоон байгууламжид анхаарал хандуулж, мод бут ,цэцэгний үзэсгэлэн гардаг болсонд баяртай байна. Сайхан л байна.

ы

Хан-Уул дүүргийн иргэн Д.Наранчимэг: 2007 оноос эхлэн цэцэг тарих болсон ээж маань цэцэг тарьдаг. Ер нь цэцэгээ ургаж байгааг хараад хүний сэтгэл сэргэдэг. Би уг нь зочид буудлын мэргэжилтэй. Одоо цэцэгчин болсон. Цэцэг тарихад хэцүү гэдэг хүн цөөнгүй гардпаг. Цэцэг хүнд баяр жаргалд өгөч тул чин сэтгэлээсээ хандаад чамайг би хайрлаж ургуулна гэвэл өөрөө л аяндаа ургачихдаг. Хүний сэтгэлийг мэддэг мэдрэмжтэй. Гэр дүүрэн цэцэгтэй байхад хүнд аз жаргал мэдрэгддэг бол гэр дүүрэн тавилгатай байлаа гээд тэр аз жаргалыг мэдрэх эсэх нь эргэлзээтэй.

ыбй

Өнөөдөр харахад сүргүй ч өөдөө ургахааараа өнгөлөг болдог мод, бут, өнгө алгалсан цэцгийн туяхан дэлбээгээр сэтгэлээ сэргээж, гэртээ болон гадна талбайдаа ногоон орчин бүрдүүлэхийг хүссэн хэн бүхэн МҮЭСТО-ныг зорин очиж сонирхоорой.  Энэхүү үзэсгэлэн маргааш өндөрлөх юм байна.

ый

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yg tiim haygiig ni todorhoi bichih heregtei bn shuu. holboo barij zovlogoo avah bas tsetseg ur, bordoo geh met *rdlagatai zuilee avmaar baih ym. tsetseg tob dotor baidag delduurt tsetseg tedgeertei holbootoi bordoo ene teree buren tailbarlaj chadahgui, bas medehgui hudaldagch baih ni ih haramsaltai
2014-04-28
zochin:
hayagiin todorhoi bicheerei
2014-04-28