Монгол улсын заан Д.Рагчаа түрүүллээ

img

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч, монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр буюу 2011 оны 01 дүгээр сарын 16-нд болж өнгөрлөө.  Барилдаанд МУ-ынн арслан До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Б.Сайнбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Д.Баасандорж, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй хүчит 128 бөх зодоглон барилдлаа.  

Барилдааны шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Булган сумын харъяат улсын заан Д.Рагчаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын харцага Д.Баасандорж, Булган аймгийн Могод сумын харъяат улсын начин Э.Энхбат наршалгаран үлдэж улмаар улсын гарьд Н.Ганбаатар  Э.Энхбат начинг, улсын заан Д.Рагчаа Д.Баасандорж харцагийг тус тус өвдөг шороодуулж энэ барилдааны түрүү, үзүүр булаалдахаар шалгаран үлдсэн юм.  Ийнхүү Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч, монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харъяат улсын заан Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ.

Энэ барилдааны "уран барилдааны шагнал"-ыг.......................

Үргэлжлэл болоод барилдааны дүйзийг ЭНД ДАРЖ үзнэ үү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ