Ширээний теннисчид Токиод өрсөлдөж байна

img

Ширээний теннисийн багийн ДАШТ Япон улсын нийслэл Токио хотноо өнөөдөр эхэлж байна. 52 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, шигшээ багийн дасгалжуулагч Т.Энхтөр нараар ахлуулсан эрэгтэй, эмэгтэй баг оролцож байгаа юм.

Манай эмэгтэй баг гуравдугаар хэсэгт, эрэгтэй баг дөрөвдүгээр хэсэгт багтсан байна. Тэмцээний хэсгийн эхний тоглолтууд өнөөдөр эхлэх ба ирэх сарын 05-нд тэмцээн өндөрлөнө. Өнгөрөгч оны ДАШТ-нд манай эмэгтэй баг 70, эрэгтэй баг 97 дугаар байрт шалгарч байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ