
Баянзүрх дүүргийн харьяат 26 настай Б гэх бүсгүй III төрөхийн эмчийн хариуцлаггүй үйлдлээс үүдэн төрөлтийн явцад хүүхдээ алдсан тухай мэдээллийг манай сайт өмнө нь хүргэсэн.
Тодруулбал төрөх хугацаа нь болсон Б эмэгтэй өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дүүргийнхээ эмнэлгээс хэвтэх бичигтэй III төрөх эмнэлэгт очиход нь их эмч Н.Гэрэлмаа үзлэг хийгээд хэвтүүлэхгүй буцаасан аж. Тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй Б эмэгтэйн ураг бүтэж эндсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр эмнэлгийн байгууллагаас Б эмэгтэйн урагт хийсэн шинжилгээний хариуг ирэх долоо хоногт гарна гэж ээ. Үүний дараа үзлэг хийсэн эмч Н.Гэрэлмаад хариуцлага оногдуулах эсэхийг шийдвэрлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ