Э.Бат-Үүл гишүүн Ц.Нямдорж сайдтай санаа нийлэхгүй байгаагаа хэллээ

img

УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан  Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаарх асуулга тавьсан. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт  хариугаа сонслоо.

ХЗДХЯ-наас  иргэдийн эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр Иргэдийн эрх зүйн хөтөч номыг 2200 ширхэгийг хэвлэж, заах арга зүйн CD-тэй хамт орон нутагт хүргүүлснээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль сурталчлах ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал МҮОНТВ-ээр Мягмар гараг бүрт ‘’Эрх зүйн хөтөч’’теле сэтгүүл, МҮОНР, 25-р суваг, ТВ5 телевизээр хуулийн чиглэлээр нэвтрүүлэг тус тус  бэлтгэн,  үзэгчдэд хүргэж байгаагаас гадна эрх зүйн сурталчилгааг хийхэд мэдээллийн технологийг ашиглан, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санг шилэн кабелийн сүлжээнд холбосноор 2006 оноос хойш энэхүү системд нийтдээ 1 274 000 тандалт хийсэн бөгөөд өдөрт ойролцоогоор 2000 гаруй хэрэглэгч тогтмол мэдээлэл авч байна гэсэн тооцоо гарч  байгаа талаар танилцуулсан. 2010 оны байдлаар  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд Монгол Улсын  419 хууль, Ерөнхийлөгчийн 133 зарлиг,  УИХ-ын 1034 тогтоол, олон улсын 96  гэрээ, конвенци, ҮХЦ-ийн 154 шийдвэр, Засгийн газрын 2844 тогтоол, Дээд шүүхийн 165 тогтоол, сайд нарын 706 тушаал зэрэг бусад хууль тогтоомжийг байршуулж, олон нийтэд хүргэж байна. Тус яамнаас иргэдэд хууль тогтоомжийг  энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилгоор эрх зүйн албан бус сургалт сурталчилгааны вэб сайт шинээр нээн ажиллуулж байгаагаа Ц.Нямдорж  сайд танилцууллаа.

Хууль хэрэгжихэд эдийн засаг, төсвийн асуудлаар УИХ, Засгийн газар нэгдсэн ойлголттой байх, нэг бодлоготой байх асуудал чухал байна. 2006-2007 оны үед татварын багц хууль батлаад араас нь Гаалийн тариф, татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль гээд дөрвөн аравын татварын  системд шилжээд, түүнээс хойш татварын хөнгөлөлт манайд хамгийн боломжтой байгаа учраас дахин хөнгөлөлт яригдахгүй талаар хоёр намын бүлэг дээр 2006 оноос хойш ойлголцож явж байснаа одоо энэ бодлогоосоо татгалзаад явчихлаа. Монгол орон шиг татварын сайн тогтолцоотой орон цөөн гэлээ.

Харин Э.Бат-Үүл гишүүн “Нямдорж сайдын хэлсэн дүгнэлтүүдтэй санаа нийлэхгүй байна. Үнэндээ ХЗДХЯ хууль тогтоомжийг олон нийтэд хүргэх,  сурталчлах талаар туйлын хангалтгүй ажиллаж байгааг гудамжнаас харж болно. Тухайлбал төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авахыг завдах, Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар  ноцтой гэмт хэрэг гэж үзэж, үүнд ноогдуулах хариуцлага нь өндөр байдаг. Гэтэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг уриалаад, яриад, зарим нь тодорхой үйлдэл хийнэ хэмээн занал хийгээд байж байна. Тэдгээр хүмүүсийн ярьж байгаа  зүйл  нь ямар ноцтой болохыг ойлгосон шинжгүй байгаа.

ХЗДХЯ, болон хуулийн байгууллага хуулийг хэрэгжүүлэх шаардлага тавихдаа тайван жагсаал, цуглаан  хийж байгаа хүмүүстээ бяр чадлаа гаргахдаа сүрхий байдаг. Гэтэл төрийн эрх мэдлийг  хууль бусаар булааж авахыг уриалаад байж байхад  асуудал байхгүй. Нийгмийн болон  үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч байгаа арга хэмжээ юу ч байдаггүй. Бас онц ноцтой гүжир гүтгэлэг зах замбараагүй боллоо гэлээ.Ц.Нямдорж Бат-Үүл гишүүний  санаа зовж байгаа асуудалд  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага,  хуулийн орчин ч хангалттай байгаа. Энэ асуудалд Прокурорын байгууллага дээд зэргийн анхаарал хандуулах ёстой. ТЕГ, ЦЕГ  ч үүнд анхаарах учиртай. Ард иргэд болон УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд асуудлыг анхааралтай ажиглаж байгаа. Хуулийн хүрээнд шаардлагатай тохиолдолд төр өөрт байгаа арга хэмжээг авахад бэлэн байгаа.Харин сэтгэлийн хөдөлгөөнөөр  бодлоггүй хэлсэн үг бүрт  цагдаа хөдөлгөөд байх зохимжгүй. Холбогдох газруудад хэлж. чиглэл өгсөн.  Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах яриа хавтгай шинжтэй болж байна.  Шаардлага гарвал Байцаан шийтгэх хуулийн хүрээнд ажиллах магадлал байгаа талаар холбогдох  байгууллагад хандсан байгаа гэлээ. Харин Ж.Сүхбаатар гишүүн  ”Г.Батхүү гишүүнээс тавьсан асуулга их өргөн хүрээтэй тавигдсан ч сайдаас ирүүлсэн асуулгын хариу их  товчхон байна.  Хуулийн биелэлтийг хэрэгжүүлэх ажил ганцхан ХЗДХЯ-ны ажил биш. Бүх яамдад  хуулийн хэлтэс байгуулна гэсэн асуудал яригдаж байснаа хэрэгжихгүй байна” гэж байсан.

Ц.Нямдорж сайд, яамдад хуулийн жижиг нэгж заавал байх шаардлагатай. Ойлгуулахад цаг хугацааны асуудал байна. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэхэд сэтгэл гаргахгүй байна гэв.

Г.Батхүү гишүүн “иргэд хууль зөрчихдөө хуулийн мэдлэггүйгээс санаатай бус хууль зөрчих нь элбэг ажиглагддаг. Хууль зөрчсөний дараа хуулийн хариуцлага үүрэх тэр шатандаа хуулиа  ойлгон ухамсарладаг. Хууль зөрчсөнийх нь дараа хуулийн хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо илэрхий давамгай байх юм уу? Хууль зөрчсөнийх нь дараа хариуцлага тооцдог. Мэдээллийг хаанаас авч байна гэсэн асуулга орон нутагт явуулахад мэдээлэлтэй хүнээс л сонсож байна гэж хариулж байгаа. Ам дамжсан мэдээллээр иргэд бүхий л үйл ажиллагаага зохицуулж байна гэж ойлгож болно. Хуулийг хэрэгжүүлэхэд зөвхөн Засгийн газрын ажил гэж бодохоосоо илүү УИХ-ын гишүүд  хуулиа сурталчлах ажилд хяналт тавих үүргээ сайн гүйцэтгээсэй гэж бодож байна. Иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа УИХ-аар батлагдсан хууль,  шийдвэрлэсэн асуудлуудыг зөв мэдээлмээр байгаа. Гарсан шийдвэр хууль тогтоомжийг сайтар мэдээгүйгээс ард иргэд бухимдах,буруу мэдээлэлтэй байх, хууль зөрчиж байна гэж зарим төрийн албан хаагчдыг буруугаар ойлгох, хардах сэрдэх асуудал амьдрал дээр гарч байгаа. Өнөөдрийн асуулгаар бүх зүйлийг сонсож мэдэж амжихгүй ч Засгийн газарт санамж дохио болох болов уу гэсэн бодол байна.

Бидэнд хамтарч хийх олон ажил байгаа. Өнөөдөр 76 гишүүн сайн муугаар хэлэгдээд, маш олон сайн хуулийг боловсруулан гаргаж байгаа. Түүнийхээ дандаа алдаатай болохгүй байгаа хуулиудыг ярьж байгаагаас биш харин сайн хууль, шийдвэр олон гарч байгаагийнхаа хэрэгжилтэнд хамтарч анхаарч  ажилламаар байна”  гэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өөрсдөө хуулиа гууль болгодог хүмүүс
2011-10-31
huul medee medeelliig nered suudag ahsiglaj chaddag humus bol oilgomjtoi harin jinhen ger horolold bgaa gemtheregt holbogdoj bgaahumud huulia medehgui gees bolj bgaabol tedend huuliin surtalchilgaag oron nurgiin sasag zahirgaa surtalchlag estoi tendl medeelel er bhgui bgaa
2011-10-23
uh hurlin gishud tim bdag baij harin niisleel duuregees songogdson tululugchid huulheregjuuleh talaar toirogtoo irgedede uy surtalchijl bn ter bol buur suraggui shd ee4jil alga bolj bn tedniig toirogtoo ajlasai gej husej bna
2011-10-23