Экс сайдууд эдийн засгийг аврах эрэлд

img

Иргэдийн худалдан авах чадвар буурч, жижиг дунд бизнес эрхлэгчид үүдээ барин, ажилгүйдэл нэмэгдэж байгаа гэх мэтчилэн олон эрсдлүүд эдийн засагт бий болж байна. Иймээс Засгийн газраас 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ авах зэргээр учраад буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах арга замыг эрэлхийлж байгаа. Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үе үеийн сангийн сайд нартай уулзаж, өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа. Тус уулзалтад ерөнхий сайд асан Д.Молом тэргүүтэй сангийн сайд нар, УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан хашиж байсан хүмүүс оролцсон юм.

6

 Энэ үеэр хөндөгдөж байсан гол асуудал нь бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа болон төсвийн гадуурх зарцуулалт, ирээдүйд бий болох өрийн талаар ярьж байв. Мөн цаашдаа төмөр зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтцээ хөгжүүлэх, ирээдүйд үр ашгаа өгөх зүйлд бондын мөнгийг зарцуулан, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэйг хэлж байв.

6

Ингээд уулзалтад ирсэн зарим хүмүүсийн байр суурийг хүргэе.

ааа

5

Ерөнхий сайд асан.Д.Содном: Ам.доллар өсөх гол шалтгаан эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлсэнтэй холбоотой

-Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлосон төслүүд дээрээ анхаарч явалгүй өдий хүрчээ. Миний бодлоор ам.доллар өсөхөд үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь гол шалтгаан болсон.

Өнөөдөр эдийн засгийг хувийн сектор авч явна. Гэтэл үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай үед экспортоо нэмэгдүүлж, импортоо хэмнэсэн компаниудаа харж үзэх ажил дутуу хийгдсэн. Эдийн засгийн хүндрэлд гадаад нөхцөл байдал нөлөөлсөн гэж байгаа ч өнөөдөр нүүрсний үнээс бусад уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ төдийлөн буураагүй. Иргэдийн амьдрал доройтон, юмны үнэ өсч, жижиг аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдэж байна. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй.

4

Сангийн сайд асан Э.Бямбажав: Эргээд үр ашгаа өгөх зүйлд мөнгө зарцуулах хэрэгтэй

-Миний бодлоор эдийн засаг хүндрэхэд гадаад нөхцөл байдлаас илүү дотоодын бодлого, ажлын зохион байгуулалтаас болсон. Монголд далд эдийн засаг улам хөгжиж байна. Бондын мөнгийг төсвөөс гадуур зарцуулж байгаа нь эдийн засгийг муутгаж, ханшийг унагаж байна. Эргээд богино хугацаанд үр ашгаа өгөх зүйлд энэ мөнгийг зарцуулахгүй байна. Жишээ нь, шууд бэлэн мөнгө гаргаад 84 сая ам.доллараар онгоц авдаг манайх шиг жишиг хаана ч байхгүй. Ямар мөнгөө барж ядаж байгаа бишдээ. Тэр онгоцоо лизингээр авч ашиглаад, эргүүлээд өөрөөр нь мөнгийг олж төлөх хэрэгтэй. Мөн хэдийгээр үйлдвэрлэлийг дэмжиж байгаа ч хөнгөлөлт рүү хандаад, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэхгүй байна. Ингэхээр төсөв нэмэгдэхгүй, эргээд өрөнд ороод байвал улам хүнд байдалд орно.

 Иймээс цаашдаа нэгдүгээрт, эргээд хөрөнгө олдог зүйлд мөнгөө зарцуулах, хоёрдугаарт, далд эдийн засгийг багасгах, гуравдугаарт баялгаа ашиглаж хөгжих хэрэгтэй. Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс байгаа баялагаа барьцаалж гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Товчоор хэлэхэд,  хоёр хөршийг холбосон логистикийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн үйлдвэрлэлийг дэмжвэл Монгол Улс сэргэхэд амархан.

5

Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Р.Буд: Төсвөө тодотгож, хумихаас өөр аргагүй

-Хэт их мөнгө зах зээлд нийлүүлсэн ч өнөөдөр түүний үр дүн нь алга байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч үнэ нь хямдарсан зүйл алга. Тариалалтын улирал эхэлж байна. Цаашдаа шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа. Монголбанк мөнгөний бодлогыг анхаарах тал дээр сул байна. Инфляци 2 оронтой тоонд орчихлоо. Бондын мөнгийг эхлээд эдийн засгийг сайжруулах, эргээд үр ашгаа өгөх зүйл зарцуулан, түүнээс гарсан ашгаараа бусад салбаруудаа дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн жил маш их хөрөнгөөр зам тавьсан ч эдгээрийн чанар хангалтгүй байна. Иймээс энэ жил эргээд энэ замуудыг засах болж байна. 

Төр барьж байгаа хүмүүс 4 сарын дараахийг харж чадахгүй төсөв баталж байна. Цаашид төсвөө тодотгож, хумихаас өөр аргагүй. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчидээ орхигдуулж болохгүй. Үйлдвэрлэгчид өнөөдөр ханшийн зөрүүнээс болж 30 хувийн алдагдал хүлээгээд байна. Түүнчлэн эдийн засгийг олон тулгууртай болгох хэрэгтэй. Хятад руу ганцхан нүүрс гаргадаг тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна.

.

Сангийн сайд асанД.Даваасамбуу:

Төрийн болон төрийн тусгай байгууллагуудыг улс төрийн хараат байдлаас гаргах хэрэгтэй

-Улс төрийн дарамтаар мөнгийг хэт их зарцуулж байна. Баялаг бий болгох гэж байгаа бол цахилгаан станц, зам, тээврийн зардалд нөлөөлж буй нефтийн үйлдвэрийг бий болгоё. Эргээд өр болох зээлд хяналт тавих хэрэгтэй. Өнөөдөр нүүрсийг хятад машинд оросын шатахуун хийгээд зөөж байна. Гэтэл замдаа нүүрсний 15 хувь нь тоос болж байгаагийн зэрэгцээ тухайн нүүрсээ ачиж буулгахаас эхлээд зардал маш их гардаг. Иймд нарийн төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

Түүнчлэн төрийн болон төрийн тусгай байгууллагуудыг улс төрийн хараат байдлаас гаргах хэрэгтэй. Үүний төлөө МАН-ын бүлэг тууштай явах хэрэгтэй байна. Зээл авахаасаа өмнө хүнээ бэлдэж, үйлдвэрүүд нь ч мөн адил тухайн авсан зээлээ шингээдэг байх хэрэгтэй.

6

Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Т.Очирхүү: Бодлогын уламжлал үгүйлэгдэж байна

-Хоёр хөрштэйгөө харилцах эдийн засгийн харилцаан дээр өнөөг хүртэл алдаа гаргаж ирсэн. Тиймээс одоо эдийн засгийн хүндрэлээс гархын тулд хоёр хөршдөө тулгуурлахаас өөр аргагүй байна. Мөн эдийн засгийг өөрийн жамаар нь явуулах бус популизмаар явж ирлээ. УИХ уламжлалаа огт хүндэтгэхгүй байна.  Шинэчлэл нэрээр бодлогын уламжлалаа үгүйсгэж, хуучин хийж байсан сайн зүйлсийг дэмжин үргэлжлүүлэхгүй байгаа нь эргээд ард түмэндээ хүнд тусч байна.

Эдийн засгийн эрчимжүүлэхэд дунд хугацааны зорилт тавих хэрэгтэй. Макро эдийн засгийн бодлогодоо алдаа гаргаж ирлээ. Өнөөдөр зээлийн эрсдэл үүсч байгаагаас банкуудын нөхцөл байдал хүнд байна. Өрийн удирдлагын тусдаа хууль гаргах хэрэгтэй.

ааа

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

svldee:
mash sain bna axmad xvnees vg sonsox. ard tvmnii amidral mash xvnd bna dollarig jaaxan buulgax arga bnauu .
2014-04-30
anam:
man namiin shou l bna
2014-04-29
агаа:
ман сонгуульд ялах гэж чалко, оюутолгойгоос зээл авч тараагаад монголоо өрөнд оруулсанаас эдийн засаг хүндэрсэн ш дээ.
2014-04-29
baavai:
boeng ch yah ve, odoo bur hiimel daguul hudaldaj avna gej yarij baigaa geluu
2014-04-29
irgen:
сангийн сайд асан э.бямбажав: эргээд үр ашгаа өгөх зүйлд мөнгө зарцуулах хэрэгтэй-yag unen shuu ...
2014-04-29
irgen :
harin ch edgeer humuus mash zuitei zuil helsen bna sh deee. ugiig ni sonsoh heregtei
2014-04-29
naanaa:
buurlaas ug sons!!! zuitei mash sain baina
2014-04-29
uvgun:
ene ch nuguu uhsen emgenees ungas guiv gegch boljee
2014-04-29
uvgun:
ene ch nuguu uhsen emgenees ungas guiv gegch boljee
2014-04-29