Таеквондочид 19 медаль хүртжээ

img

Непал улсын Катманду хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд манай улсын эмэгтэй баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Долоо дахь жилдээ болсон энэхүү тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн насны ангилалаар зохион байгуулагдсан аж.

6

Хоёр ангилалд манай улсын 18 тамирчин тулалдаж, хоёр алт, арван мөнгө, долоон хүрэл нийт 19 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Ингэснээр Азийн 20 орны 400 гаруй тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд манай улс багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

5

Насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, 75 кг-ийн жингийн ангилалд тулалдсан Албадан саатуулах баривчлах төвийн жижүүрийн цагдаа ахлах ахлагч Д.Сэлэнгэ, 69 кг-д Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Н.Энхнаран нар багийн болон хувийн төрөлдөө мөнгө, хүрэл медалийн тавцанд зогсчээ. Харин 63 кг-д туладсан Завхан аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа ахлагч С.Будхүү мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сак ээгий:
энэ голын эмэгтэй с.будхүү дэлхийн хошоо мөнгөн медальтай их мундаг бүсгүй байна. завхан нутаг чамаар бахархаж байгаа. амжилт хүсье.
2014-05-01
болжмор:
үнэхээр бахархаж байна шүү цагдаагийн төлөөлөл болсон бүсгүйчүүдээрээ. спортын өндрөөс өндөр амжилт хүсье...
2014-05-01
тахар:
нам цохиж унагаад хусах юмсан
2014-04-30
zochin:
uamat mundag yum be sportiin ondor amjilt husry
2014-04-30