“Химийн бодис-Амьдрах орчин-Эрүүл мэнд” үндэсний форум болов
“Химийн бодис - Амьдрах орчин – Эрүүл мэнд” Үндэсний форум өнөөдөр боллоо. Тус уулзалтанд Эрүүл мэндийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМЯ-ны хор судлалын мэргэжлийн салбар зөвлөл болоод бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд оролцлоо.
ы
Тус форумын үеээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсын үндсэн хуульд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон байдаг. Хүн амын эрүүл мэндийн байдал нь гадаад, дотоод орчны олон хүчин зүйлийн бохирдлоос ихээхэн хамааралтай байдаг. Хүний үйл ажиллагаа улам өргөжиж, шинжлэх ухаан, технологи хөгжиж дэвшихийн хирээр нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж, хүн болон хүрээлэн буй орчинд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна.
ы
Химийн хортой болон аюултай бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж, аажим нөлөөлсний уршигаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин үүсгэх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхдүүд төрөх зэрэг олон хор хохирол учирч байна.
ы
Өнөөдөр дэлхийд ашиглаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүл байгаа бол тэдгээрийн 150-200 нь хүнд хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон юм.
ый
Монгол улсад хэрэглэгдэж байгаа химийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тогтоох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудыг Эрүүл мэндийн яамны захиалгаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал: Мөнгөн усны бохирдол тодорхойлох чиглэлээр Дархан уул аймгийн Хонгор сум, Төв аймгийн Борнуур, Жаргалант сумд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өмнөговь аймгийн нийт долоон удаагийн судалгааг гүйцэтгэж, 358 хүнийг хамруулж, цус, үс, шээсний дээжинд мөнгөн ус тодорхойлох шинжилгээг гүйцэтгэхэд судалгаанд хамрагсдын 21.5 хувь нь хордлогын 2 түвшин буюу түгшүүр төрүүлэх хэмжээнд, 5.02 хувь нь хордлогод 3 буюу арга хэмжээ авах түвшинд байсан тул мөнгөн ус болон бусад хүнд металлын хордлогын оношилгоо, эмчилгээний стандартыг боловсруулж, хордлогод өртсөн хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
ы
Мөн Монгол улс анх 2009 оноос “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги”-ийг хэрэгжүүлсэн нь шинэлэг, дэвшилттэй үйл ажиллагаа болсон бөгөөд бусад салбараас түрүүлж хог хаягдлыг цуглуулж, нэг цэгт төвлөрүүлж чадсан, нэгдсэн байгууламжтай болсон зэрэг давуу тал байна. Цаашид химийн бодисын эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулж, салбар дундын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хор хордлого судлалын чиглэлээр эрүүл мэндийн цогц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээлээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ