“АН-ын бүлгийн дарга эмэгтэй хүн дээрэлхдэг ээ болиоч”
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “давхар дээл”-ийн асуудал ширүүхэн хэлэлцэгдэв. Энэ хуулийг батлаад хэрэгжүүлэх хугацаан дээр гишүүд “2014 он” гэсэн МАН-ын бүлгийн саналыг дэмжсэн. Хэрвээ энэ онд хэрэгжүүлвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь ээ гэж АН-ынхан матрын нулимс унагаж байгаа. Харин намынхаа бүлгийн эсрэг санал өгсөн гишүүн Г.Бурмаа хуулийг энэ онд хэрэгжүүлэх гарцын талаар тайлбарлаж байлаа. Тэрбээр “Өмнөх хуралдаан дээр Засгийн газрын 50 хувь нь УИХ-ын гишүүн байя гэдэг саналыг М.Батчимэг гишүүний гаргасан. Энэ их эрүүл санал байсан. Энэ саналаар одоогийн Засгийн газарт өөрчлөлт орохооргүй байсан. Гэтэл бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөртэй нь зөвлөлдөхгүйгээр буцааж татсан. Өнөөдөр буцах газаргүй болчихоод байна. Үүнийг хариуцлагыг өөрөө хүлээх ёстой. Хөөрхий, эмэгтэй гишүүнийг даралж, дарамталж болно гэдэг хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Өнөөдөр энэ хуулийг хэрэгжлүүлэхтэй холбогдуулаад 2014 оны долдугаар сарын нэгэн хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа хоёр гураваар нь үе шаттай оруулж ирж болно шүү дээ гэлээ. Гишүүний үг хэлэх хугацаа дууссаныг байнгын хорооны дарга А.Бакей сануулсан юм. Гэтэл О.Баасанхүү гишүүн “АН-ын бүлгийн дарга дандаа эмэгтэй хүн дээрэлхдэг ээ болиоч. Энэ хүн үгээ хэлэг л дээ.” хэмээн хатгав. Харин гишүүн Г.Бурмааг АН-ын бүлгийнхнээс бусад нь өмөөрч байлаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ