Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Баттуул, Ж.Батчулуун, Б.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр товлоод байсан.
Тэгвэл шүүгдэгч Ч.Баттуулын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянан үзээд хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ