Бичил уурхай, нурангины осол 20 удаа гарчээ
Оны эхний 11 сард аюулт үзэгдэл, осол 3268 удаа гарсны улмаас 202 хүн амь насаа алдаж, 165.5 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Мөн объектын түймэр 2802 удаа, бичил уурхай, нурангины осол 20 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 39 удаа, гол, нуурын усанд унасан осол 92 удаа бүртгэгджээ. Энэ оны эхний 11 сард аюулт үзэгдэл, ослын улмаас 5.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ