Охид нэгнээ худалдаалах хэрэг ихэсчээ

img

Хүн худалдаалах гэмт хэрэг жил ирэх тутам өсч байгаа. 2010 оноос хойш 53 холбогдогчтой, 46 эрүүгийн хэрэгт 134 эмэгтэй хохирсон тоон мэдээ байна. Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2014 он гарснаас хойш Филиппин, Индонез, БНХАУ-аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон долоон бүсгүйг эх орондоо авчирчээ.

 

Зүүн өмнөд Азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Сингапур, Макао зэрэг орнууд болон тус хэсэгт хамаардаг АНУ-ын Сайпан гэх мэт жижиг арал руу охид, эмэгтэйчүүдийн явуулахдаа эцэг эхчүүд, ар гэрийнхэн нь онцгой анхаарч, хяналт тавих шаардлагатай байгааг албаны хүн онцолсон.

 

Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс судалснаар Зүүн өмнөлд Азийн орнуудын чиглэлд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй, 200 орчим эмэгтэй байдаг аж.  Гэвч баттай бус мэдээгээр 400-450 орчим гэж үздэг байна. Тэнд 17-34 насны охид, эмэгтэйчүүд байдаг ба албаны эх сурвалжийн хэлж буйгаа ар гэрийнхэндээ үнэнээ хэлдэггүй, сурахаар явж байгаа, оюутан солилцоонд хамрагдсан гэж худал хэлж, итгүүлдэг байна.

 

Үүнээс гадна монгол охид нэг нэгнээ худалдаалах, зуучилдаг хачирхалтай хэргүүд гарах болсон тухай Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батзориг ярьсан. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард АНУ-ын иргэн М гэгч нь Монголын 15 охиныг АНУ-ын харьяа Сайпан арал руу ширээний хүүхэн үйлчлэгч нэрийн дор худалдаалахаар явуулах гэж байгаад баригдсан. Энэ хэргийн Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад дуусч байгаа аж.

.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochid:
ene bol manai ulsiin yndesnii ayulgyi baidal. temyyjin tei shuud holbootoi. manai ulsiin huuliin salbariig saidaar ajillah hugtsaandaa nuraaj avaad yavah hyn gej haragdaj baina.
2014-05-01
shylam:
shylamnyyd iumdaa.
2014-04-30
zochin:
amerk ruu hudldah gesniig yugaar togtooson yum bol murdun baitsah gazar ajil hiisen gej haragdah gej huuramch medee batlagdaagui barimt heblel medeeller medeedegee bolimoor yum gadaad oron gej yariad baigaa bolobch dotoodiinhoo huuli bus uil ajillaga yabuulj ohid huuhnuudiih bieiig uneluulj ashig oldog gazraa yaj chaddaggui yum bish uuj
2014-04-30
ard..:
teneg ohiduud gadaadiin geheer hormoigoo sohood yavahaa bolioch daraa ni ooriigoo hohirogch gej baahan hudlaa oriloh yumaa hervee gadaad huntei holbogdood irsen bol hatuu changaa shiitgel ogoh heregtei. hervee gadaad huntei yavsan bol ooriigoo uhsen gedgee tsootsoh heregteishde
2014-04-30
anu giinhan neg iimerhuu :
bolhoor l ter battuul negiig ni nuhaaa bh l daaa
2014-04-30
зочид:
ану-ын иргэн охин монгол охидыг худалдаалах гэж байсан юм биш үү, гэхдээ монгол охид бие биенээ худалдаж байгаа л байх л даа
2014-04-30