Хамгийн их хур тунадас Чойбалсанд оржээ

img

Ус , цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр 24.9 мм буюу хамгийн их хур тунадас энэ оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан суманд орсон байна. Мөн арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их дулаан буюу +13.1 хэм, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хамгийн хүйтэн буюу -36.4 хэм байлаа. Салхины хурд Говь-Алтай аймгийн Цогт суманд  18 м/с хүрчээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 30 удаа, Баруун дөрвөн замын орчимд 28 удаа, Хархорин захын орчимд 23 удаа, Мишээл экспо төв, 32-ын тойрог орчимд тус бүр 22 удаа, 1-р хороолол орчимд 16 удаа, Офицеруудын ордон орчимд 5 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол, 32-ын тойрог орчимд тус бүр 28 удаа,  Баруун дөрвөн замын орчимд 26 удаа, Мишээл экспо төвийн орчимд 22 удаа, Офицеруудын ордон орчимд 18 удаа, 1-р хороолол орчимд 17 удаа, Хархорин захын орчимд 14 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж  32-ын тойрог орчимд 26 удаа, 13-р хороолол орчимд 21 удаа, Баруун дөрвөн зам, Мишээл экспо төвийн орчимд тус бүр 15 удаа, Хархорин захын орчимд 9 удаа,  2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 26 удаа 13-р хороолол орчимд 24 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ