О.Баасанхүү: Би Х.Тэмүүжинг огцруулж мууг нь үзэх гээгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө татсан гэх яриа гарсныг үгүйсгэж, түүнийг огцруулах үндэслэл гэх хэдэн асуудлыг л шийдээд өгчихвөл би татаж авах боломжтой гэв.
4
Тэрбээр хэлэхдээ “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтынх нь дагуу ашиглахаа мэдэгдэх, тус эмнэлэгийн барилга дотор байрлаж буй 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй MRI аппарат эвдэрснийг хүлээн зөвшөөрөх, нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн үү дайрч давшилсныхаа төлөө уучлалт гуйх мөн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрвөл огцруулах өргөдлөө эргүүлэн татаж болно” гэлээ.
5
Эмнэлгийн барилгын хувьд нийслэл хотод маш хэрэгтэй байгаа. Хотын хаана эмнэлэг барих газар олдох юм бэлэн барилгыг яагаад хүүхдийн эмнэлэг төрөх эмнэлэг болгож болохгүй байгаа юм. MRI аппаратны хувьд цоо шинээрээ манай улсад ирж угсрагдчихаад үр дүн нь гарахгүй байгаа юм.
5
Мөн “Үндэсний шуудан” сонины 2014 оны 3 дугаар сарын 24-ний дугаарт гарсан “Хар тамхины хэрэг хааш нь хөтлөв” гэсэн гарчиг бүхий нийтлэлтэй холбоотойгоор Хууль зүйн сайд өөрийн твиттэр хуудаснаа “цагдаагийн байгууллагын ийм арчаагүй арга барилыг өөрчлөх гэж шинэчлэл хийж байгаа” мөн “хүүхдүүдийн маань цүнхэнд хар тамхи хийж гүтгэж чадах хүмүүс” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Энэ нь өөрийн шууд харъяалах байгууллага болох цагдаагийн байгууллагадаа итгэдэггүй, бүхэл бүтэн яамыг удирдах чадваргүй гэж үзсэн. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нь нэн даруй огцруулах нь зүйтэй гэж үзсэн.
5
Түүнчлэн Хууль зүйн сайд 15 настай хүүгээ хуурамчаар бусдад үрчлүүлэн, энэ байдлаа ашиглан төрийн тусгай албан хаагчийн давуу байдлыг өөрт ашигтайгаар ашиглах гэсэн увайгүй үйлдэл байсан хэмээн үзэж байна. Хууль зүйн сайдыг огцруулах миний өргөн барьсан тогтоолын төслийн үндэслэлүүд нээлттэй байгаа. Би Х.Тэмүүжин сайдыг тэр хар тамхи зэрэгтэй холбож огцруулах тухай яриагүй. Хүмүүс андуураад байх шиг байна. Би үндсэн гурван зүйлээр л түүнийг огцрох ёстой гэж үзсэн. Тэгэхээр энэ гурван асуудалд Х.Тэмүүжин сайд буруугаа хүлээн зөвшөөрвөл миний үндэслэл биеллээ оллоо гэж үзээд би тогтоолын төслөө эргүүлэн татах боломжтой гэлээ.
5 Тэрбээр Х.Тэмүүжинтэй холбоотой шинэ баримтуудыг судалж байгаа бөгөөд хар тамхитай холбогдсон хэрэг болон Л.Болдтой хамтран хууль бус гэрээ байгуулсан гэдгийг нь мэдэхгүй гэв. Хэвлэлийнхэн "Та Х.Тэмүүжин сайдыг огцортол тэмцэх болно гэж байсан. Буугаад өгч байгаа юм уу" гэж асуухад "Би энэ асуудалд харин ч тууштай байгаа гэж бодож байна. Хүний мууг үзэх гээд байгаа ч юм биш. Миний огцруулах үндэслэлүүд биеллээ олсон тохиолдолд тогтоолын төслөө татна шүү дээ. Ер нь заавал Х.Тэмүүжин сайдыг огцруулах гээд байх шаардлага байхгүй" хэмээн хариулт өглөө.
5
Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг маргааш УИХ-ын чуулганы хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэх юм.
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ