Монгол охин “Эммийн авардс”-ын шагнал хүртжээ
Телевизийн академийн болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн “College Television Awards 2014″ наадмын ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны өдөр болжээ. Уг наадмын “Хүүхэлдэйн кино”-ны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ.
Тодруулбал, Холливудад байх Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд болсон уг ёслолд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна. Тэрбээр Н.Мөнхцэцэг нь Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ