"Давхар дээл"-ийг тайлах хууль батлагдсангүй
УИХ-ын чуулган үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.
5
5
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Энэ хуультай холбоотойгоор ашиг сонирхол нь зөрчигдсөн байгаа асуудлыг яах вэ? Ёс зүйн хороо дүгнэлт хийсэн үү? Сайд нар хуулийн хэлэлцэх эсэхэд оролцох нь зөрчилгүй. Харин хэрвээ 2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх санал хураалтад сайд нар оролцох юм бол яах вэ? УИХ-ын дарга аа?
5
УИХ-ын дарга З.Энхболд:
-Санал хураалт явуулах үед энэ талаар тайлбар хийнэ.
6
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Үндсэн хуулийн өөрчлөлтөө яриад явбал ямар вэ? Ерөнхий сайд нь л давхар дээлээ өмсөөд, улс төрийн хариуцлагаа хүлээнэ биз. Бусдыг нь давхар дээлтэй байлгамааргүй байна.
-Хууль санаачлагач зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэсэн. Анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс олон санал ирсэн. Засгийн газрын 50 хувь нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн санал буцаан татагдсан. МАН-ын бүлгийн санал болгосон ерөнхий чиг үүргийн яамны сайд нар УИХ-ын гишүүн байж болно гэсэн санал дэмжигдсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр байнгын хороон дээр гишүүд саналаа хэлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ажлын хэсэг гарч ажиллаад дүгнэлт гаргасан. Удахгүй УИХ-д оруулж ирэх болно.
5
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:
-Энэ хуулийг 2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна. Энэ үнэн үү?
-Хууль санаачлагач 2016 оны УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс саналыг дэмжих үү гэдэг асуудлаар санал хураалгахад 3/2-ын саналыг авч чадаагүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүнээс 11 дэмжээд, 6 нь дэмжээгүй. Тийм учраас энэ хуулийн мөрдөх хугацаа 2014 оны долдугаар сарын нэгнээс гэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдэн орж ирсэн. Ер нь 2000 оноос хойш УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж ирсэн. Үүний давуу болоод сул тал аль аль нь байгаа. Монгол Улс парламентын засаглалтай орон. Тийм учраас төрийн бодлогын залгамж халаа үүднээс хууль тогтоох болоод гүйцэтгэх засаглал руу савлах нь буруу зарчим гэж үзэж байгаа.
5
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Ерөнхийлөгчийн санаалчилсан хууль өөрчлөгдлөө. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж "давхар дээл"-тэй байх эсэх шийдэгдэнэ. 2016 онд шинэ парламент гарч ирээд 30 битгий хэл 100 хувь давхар дээлтэй байх асуудал нь хэвээр биз дээ?
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь нээлттэй байгаа. Хууль санаачлагач зөвхөн Ерөнхий сайдыг давхар хашиж болно гэж оруулж ирсэн.
5
Ийнхүү гишүүд асуулт тавьж дууссаны дараагаар УИХ-ын дарга З.Энхболд "Гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол гишүүнийг ирцэд оруулахгүй" гэсэн хуулийн тайлбарыг танилцууллаа. Ингээд Засгийн газрын тухай хуулийг батлах тухай санал хураалт явуулахад гишүүдийн 47,3 хувь нь дэмжиж, 52,7 хувь нь татгалзлаа. Ийнхүү Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагачид буцаахаар боллоо.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ