Боксчид гурван медаль хүртжээ

img

Казахстан улсын Атырау хотноо өнгөрөгч сарын 25-30-ны өдрүүдэд болсон олон улсын А зэрэглэлийн боксын тэмцээнээс манай улсын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

52 кг-ын жингийн ангилалд тулалдсан спортын мастер А.Нурлан, 64 кг-ын жинд спортын мастер О.Норовбал нар алтан медаль хүртсэн байна. Мөн 49 кг-ын жинд өрсөлдсөн Т.Жолдасбек хүрэл медалийн тавцанд зогссон бол 64 кг-ын жинд тулалдсан  Б.Чинзориг тусгай шагнал хүртсэн аж.

Энэхүү тэмцээнд 10 тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм байна. Манай баг тамирчид энэ сарын 12-19-ний өдрүүдэд ОХУ-д, 14-19-нд Кипр улсад болох олон улсын А зэрэглэлийн тэмцээнд хуваагдан оролцох юм байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ