
Урлагийн тайзнаас бизнесийн салбар руу үсрэн орсон дуучин Т.Баясгаланг тойрсон хэл ам тунчиг их байна. Саяхан хөгжмийн зохиолч н.Булганы “Хан шувуу” гэх дууг гурван гавъяатаас “булаан” дуулсан нь араасаа багагүй хэл ам дагуулж баян хүний мөнгөтэй эхнэрийн зангарагаар асуудлыг даржээ.
Гэтэл саяхан гарч ирсэн дуучин Э.Чулуунчимэг өөрийнх нь хэд хэдэн бүтээлийг өөрийн болгон дуулчихсан аж. Үүнд бухимдсан дуучин Т.Баясгалан “Хайртай дуунуудыг минь хулгайлаа” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Гэвч залуу дуучин гавъяатын энэ эгдүүцэлд бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр хөгжмийн зохиолчид нь өөрсдөө надаар дуулуулах хүсэлт тавьсны үндсэн дээр дуулсан учраас Баясгалангийн дууг хулгайлсан юм байхгүй хэмээн хариуг нь өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ