“Camerton Best hits Unplugged” тоглолт удахгүй болно
Монголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits Unplugged” бие даасан тоглолтоо энэ сарын 14-нд “Мишээл экспо”-д ганцхан удаа тоглохоор болсон байна.
Тэд энэ удаагийн тоглолтдоо сонсогчдын хүртээл болж байсан дуунуудаа амьд хөгжимтэйгөөр дуулах аж. Мөн тоглолтын үеэр хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн тус тусын бие даасан уран бүтээлүүдээсээ толилуулах юм байна.
1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо 1996 онд “18 нас” нэртэйгээр тоглож байсан билээ.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ