“Эрчим” баг маргааш “Свейрин”-тэй тоглоно

img

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын “AFC Presidents cup-2014” тэмцээн Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү тэмцээнд Үндэсний хөлбөмбөгийн  лигийн долоон удаагийн аварга, “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-ийн “Эрчим” баг эх орноо төлөөлөн оролцож байгаа.

 “Эрчим” баг Непалийн “Манан Маршианди”, Камбожийн “Свейрин” багуудтай  С хэсэгт тоглохоор болсон. Маргааш буюу бямба гаригийн 15:00 цагт Камбожийн “Свейрин” багтай, тавдугаар сарын 05-ны даваа гаригийн 17:00 цагаас Непалийн “Манан Маршианди” багтай тоглох юм.

Уг тэмцээн Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа ба тасалбарын үнэ нь 15 мянган төгрөг юм байна. Манай улсын баг Непаль, Камбож зэрэг орны багийг хожиж, хэсгээсээ шалгарах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagii:
амжилт хүсье аваргуудаа. заавал ялдаг юм шүү,
2014-05-02
fans:
amjilt khusie zaluus aa.
2014-05-02
эрчим ялнааа:
эх орны маань тэнгэр ивээж, 90 минут цас, мөсөн дээр монголчууд яаж хөлбөмбөг тоглож хождогыг харуулаад өгөөрэй цаад дүү нартаа
2014-05-02