"Чингис" бондын зарцуулалтыг ард түмэн хянах эрхтэй

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан юм. Тэрбээр:

4   

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс "Чингис" бондын зарцуулалт, бондын мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдсан компани, аж ахуйн нэгжүүдийн нэрс, тендерийн талаарх бодит мэдээллийг авахаар удаа дараа амаар болон албан бичгээр шаардсан боловч тодорхой хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ.      Засгийн газар нь Монголын ард түмэн, ирээдүй үеийнхээ хувь заяагаар дэнчин тавьж Чингис хааныхаа нэрээр барьцаалж авсан бондыг зарцуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсаны зэрэгцээ УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр өгөгдсөн үүргийг ч биелүүлсэнгүй гэлээ.           Засгийн газраас “Чингис” өрийн бичиг гаргах, бондын хөрөнгийг үр ашигтай байршуулах, зарцуулах, түүний үр дүнг тайлагнахдаа Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийг мөрдөж байгаа эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлэг  дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд,

4

НЭГ. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол гарснаас хойш хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам. долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Бидний тооцоогоор ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Монгол Улсын Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120 гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө юм. Үүнтэй холбогдуулан тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох.

5

ХОЁР. Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин төсвийн гадуур зарцуулагдаж буй "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалтад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг бид удаа дараа шаардсаар ирсэн. Дэлхийн банк, олон улсын байгууллагууд ч төсөвт тусгахыг зөвлөж байгаа. Иймд эрх баригчид Та бүхэн хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, төсвийн гадуурх бондын хөрөнгийг төсөвт тусгахыг дахин шаардаж байна. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 2017 онд, "Чингис" бондын 500 сая ам.долларыг 2018 онд  төлөх тул ирээдүйн төсөвт ирэх хэт ачаалал, дарамтыг багасгах үүднээс 2014 оны төсвийн тодотголын үед дээрх төлөх өрийн 1/3 хувийг бүрдүүлэх эх үүсвэрийг тусгаж нөөц сан бүрдүүлэх.

 

  ГУРАВ.“Чингис” бондын эх үүсвэр зориулалтын дагуу ашиглагдахгүй, мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болсоор байна. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын “…эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэснийг Монгол Улсын Засгийн газар зөрчиж, ямар шалгуур, үзүүлэлтээр хэн шалгаруулсан нь тодорхойгүй 888 төслийг санхүүжүүлэх болсноо зарласан. Иймд бондын үндсэн зорилго, зориулалт, зарцуулалттай илт зөрчилдөж байгаа алдаагаа нэн даруй засах.

5

ДӨРӨВ. УИХ-аас "Чингис" бондын хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын явцыг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулан тодорхой төсөл хөтөлбөрт хуваарилагдсан боловч санхүүжилт хийгдээгүй байгаа үлдэгдлийг тодорхой болгох хэрэгтэй. Энэхүү үлдэгдлийг улсын эдийн засгийн хөгжилд тодорхой үр дүнгээ өгч чадах төмөр зам, Таван толгой, Цагаан суварга, цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх.

5

ТАВ. "Чингис" бондын талаарх бүхий л мэдээлэл Монголын ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой. Засгийн газар ард түмний татварын мөнгөөр ирээдүйд төлөгдөх "Чингис" өрийн бичгийн “нэг” төгрөг бүрийн зарцуулалт, ашиглалтыг ард түмэн хянах эрхтэй. Ийм зорилгоор УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин зарцуулагдаж байгаа "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны бондын хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг хянан шалгах ажлын хэсгийг Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8. дахь заалтыг үндэслэн байгуулан ажиллуулж, гарсан үр дүнг нь ард түмэнд нээлттэй тайлагнахыг УИХ дахь МАН-ын бүлэг  шаардаж байна гэжээ.

4

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
эрхэмсэг их хурлын гишүүд хатагтай ноедоо та бүхэн төсвийн зарцуулалтан хяналт тавих татвар төлөгчдийн төлөөлийн эрх мэдлийг хамгаалсан хууль гаргаж өгөөч энэ нь улс орны хөгжилд мөн их хэрэг болноо
2014-05-06
mongol:
888 tosoliig sanhuujilt avchuul olon humuus hodolmor ajilt boloh n todorhoi bolnodo manaihas 11-11tuvt talarhasnaa ilerhiilne
2014-05-03
genral=d=erdenebat=:
bondi=dalai=mongol=tocol=59o=ter=bym=dollar=xeregchuul=bond
2014-05-03
mongol huu:
ene tusuluud dotorr chini hih ymaa hiiged ybj bgaa turuus demjleg husej ybaa olon humuus aj ahuin negj bgaa ym shuu.hudlaa yarisan garuud negneesee uhaantai hun boloh geed l hiij vbgaa ajiliig n nuraaje eldev shuumjlel heleh ym tom tusuluuded tom l hugatsaa orno jijig dund uildveree demjij ajillamaar ym.hiij buteeh erch huch duuren olon myngan mongolchuud huleej bn.
2014-05-03
mng suld urshuu:
undesnii auylguin baidliin zuvluld:hi,miniii mongolchuudaa.sayaxan ub tv r 48000 mongolchuudiin maani shariliig il gargaj shataax tuxai xotiin orlogch bataa gedeg xun ux l baxarxaltai yarij suux um. 3 jil shataaj duusax tendertei um bx.ene jil kompanii n songodog gene.18 jilees 50 jiliin xoorond nutagluulsan bidnii uvuu,emee,aav eej ax duu amrag sadan,ur xuuxed naiz nuxud xutagt mergediin maani "ongon"shuu dee.zugeer neg aluurching bulchixaagui.18 jiliin umnu gedeg uchigdir l gesen ug.tegeed bidniig xarj zogsooj baigaad l dotnii xunii g maani gargaj uzuuleed l shataax um gene.ter z/b gaa xumuusiin dotnii xumuus xaa bgaa bol???.buu uzeg minii yadarch zovson ard tumen!!! yasii ni undulzuulex bitgii xel muu yaridaggui ard tumen umsan tsag tsuvuun bolj .mng suld urshuu.
2014-05-02
zochin:
khayanxyuarvaagiin 2012 onii songuuliin ued parsan mongiig shalgax xeregtei!!!
2014-05-02