Т.Содгэрэлийн “Тусгал” Филармонийн тайзнаа
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг энэ сарын 9 буюу ирэх баасан гаригийн 19.00 цагаас Улсын Филармонид болох гэж байна.
2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлогтой.
Өнгөрсөн жилүүдэд Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга, Морин хийлийн чуулга, Цөөхүүл хөгжмийн чуулгын тоглолт болон “Занабазарын нууц” зэрэг цуврал арга хэмжээнүүдийг урлаг сонирхогчдодоо танилцуулсан байдаг.
Тэгвэл тэд энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг танилцуулах гэнэ.
Тус тоглолтод зургаан бүжиг дэглээчийн монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, баяр гуниг, амьдралын тухай өгүүлэх бөгөөд үндэсний болон орчин үеийн бүжгийн зургаан шинэ бүтээлийг олон нийтэд толилуулахаар зэхжээ. “Тусгал” бүжгийн тоглолтын гол хэсэг нь бүжигчин Т.Содгэрэлийн яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран хүргэх “Би” бүтээл байх бөгөөд уран бүтээлчийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт хүргэх аж.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ