“Солиорол” өнөөдөр нээлтээ хийнэ
Өнөөдөр 20.00 цагт Black Box театрт “Солиорол” нэртэй шинэ жүжиг нээлтээ хийнэ. Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээлээр тавигдах жүжигт тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй, текст ч өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй аж. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна.
Уг жүжгийг Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд Монголд Black Box театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулж байна. Тэрбээр энэ жүжгээрээ энэ жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа аж. “Солиорол” жүжгийг орчуулагч Б.Цацрал орчуулж, найруулагчаар нь М.Боролдой ажиллажээ.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ