“Нойргүй хоносон зургаан нот” эгшиглэнэ
Монголын рок поп урлагийн тулгын чулууг тавилцаж, уг урлагтаа үнэнчээр зүтгэж яваа зургаан гавьяат “Ахмадын золбоо” хамтлаг байгуулан “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо толилуухаар болсон.
hhh Тэгвэл “Нойргүй хоносон зургаан нот” энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатар паласе”-ын концертын их танхимд эгшиглэнэ. “Ахмадын золбоо” хамтлагийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Гавьяат жүжигчин Г.Энхбаяр, Гавьяат жүжигчин Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Гавьяат жүжигчинн И.Болоож, Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар байгуулсан юм.
ggg Тэд 40 жилийн турш туурвисан гурван мянга бүтээлээсээ шилж, сонгосон 24 дуугаа үзэгчиддээ өргөн барих нь.
ggg Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ