“Төрийн мэдээлэл” нэрэмжит шагналтай боллоо

img

  УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шагналыг бий болгожээ. Энэ нь  мөн парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн тогтвортой ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд бодит дэмжлэг болно гэж “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөл үзэж байна. Шагналыг хүндэт өргөмжлөл, нэг сая төгрөг дагалдах бөгөөд нэрэмжит шагналыг жил бүр хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчийн аль нэгэд нь олгох юм байна. Нэрэмжит шагналын эзнийг Парламентын сэтгүүлчдийн холбооны санал, тус  холбооны гишүүн-хэвлэл мэдээллийн ажилтнуудын санал асуулгын дүн зэргийг  харгалзан шалгаруулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ