Баруун жигүүрийн баг түрүүллээ
Монголын Үндэсний бөхийн холбоо “Хамаг Монгол” студитай хамтран өнөө цаг үед барилдаж байгаа шилдэг залуу начингуудын багийн халз барилдааныг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа.
Энэхүү барилдаанд улсын начин Ч.Баянмөнхөөр ахлуулсан баруун жигүүрийн бөхчүүд тэргүүллээ. Мөн уг барилдаанд Өмнөговь аймгийн харьяат улсын начин Ц.Одбаяр, Ховд аймгийн харьяат улсын начин Б.Пүрэвсайхан нар тус бүр таван даваа авч хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн.
Баруун, зүүн жигүүрт тус бүр зургаан шилдэг начинг барилдааны чансаа, амжилт, бөх сонирхогчид, олон нийтийн саналыг харгалзан хуваан барилдуулсан юм. Зүүн талаас улсын начин Э.Энхбат, Ду.Батбаяр, Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва, Т.Баасанхүү нар гарч барилдсан бол Баруун жигүүрээс улсын начин Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, А.Батмөнх, Ж.Чулуунбат, Б.Пүрэвсайхан, Л.Цэрэнтогтох зодоглосон билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ