“Эрчим” баг “Свейрин”-ийг 3:1 харьцаатайгаар буулган авлаа

img

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын “AFC Presidents cup-2014” тэмцээн Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. энэхүү тэмцээнд Үндэсний хөлбөмбөгийн  лигийн долоон удаагийн аварга, “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-ийн “Эрчим” баг эх орноо төлөөлөн оролцож байгаа.

5

“Эрчим” баг Непалийн “Манан Маршианди”, Камбожийн “Свейрин” багуудтай  С хэсэгт тоглохоор болсон. Тэгвэл “Эрчим”-ийнхэн өнгөрөгч бямба гарагт анхны тоглолтоо хийж, Камбожийн “Свейрин” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж, хэсгийн анхны ялалтаа авлаа.

5

Тус багийнхан өнөөдөр Непалийн “Мананг Маршианди” багтай тоглоно. Энэ хэсгийн эхний тоглолт өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Камбож, Непалийн багуудын хооронд болсон ба 6:3-ийн харьцаагаар Непалийн "Mананг" баг ялалт байгуулсан байна.

6

“AFC President’s Cup-2014” тэмцээнд 11 баг оролцож байгаагаас А, В хэсгийн тоглолтууд Филиппин, Шриланк улсуудад болж буй аж. Хэсэг бүрээс шалгарсан хоёр баг ирэх есдүгээр сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgel:
uchuuhen jijig amjiltandaa buu sagsuurtsgaagaarai
2014-05-05