Г.Мөнхбаяр ДАШТ-нд түрүүлжээ

img

Шатар сонирхогчдын ДАШТ өнгөрөгч сарын 25-наас энэ сарын 03-ны өдрүүдэд Сингапур улсад болсон. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Мончесс” клубын тамирчин Г.Мөнхбаяр түрүүлсэн байна. Ийнхүү тэрбээр олон улсын шатрын холбооны мастер цолны болзол биелүүлж байгаа юм.

 Мөн “Хан Алтай” клубын тамирчин, дэд мастер Ү.Агьбилэг мөнгөн медаль хүртэж, олон улсын шатрын холбооны дэд мастер цолны болзол биелүүлжээ. “Төгс нүүдэл” клубын тамирчин Ц.Бат-Эрдэнэ долоон оноогоор шагналт тавдугаар байр, Спортын мастер Б.Нямдаваа 6,5 оноогоор 18 дугаар байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Хан Алтай” клубын тамирчин, дэд мастер Ү.Үүрийнтуяа 6,5 оноогоор хүрэл медаль хүртэж, олон улсын Шатрын холбооны дэд мастер цолны болзол биелүүлэв. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Б.Ганчимэг, Хөвсгөл аймгийн “Ихэр бэрс” клубын тамирчин, спортын мастер Ө.Нямтуяа нар шагналт долоо, наймдугаар байр эзэлсэн байна.

Уг тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцсон ба 39 орны 184 эрэгтэй, 23 эмэгтэй шатарчин оролцож, ухааны цэцээ сорьжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ