Эмч мэргэжилтнүүд ажлаа тайлагналаа

img

ЭМЯ, Геронтологийн төвөөс "Настанд ээлтэй эрүүл мэндийн тусламж” уулзалт зөвлөгөөнийг нийслэлийн болон аймгуудын өрхийн эмнэлгийн ахлагч, гериатр эмч нар, өрхийн менежерүүдийн дунд Эрүүл мэндмийн яамны Сургалт, мэдээллийн төвд зохион явууллаа.

Тус уулзалт зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат, ЭТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Нарантуяа, Геронтологийн төвийн дарга Р.Оюунханд нар оролцов. Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 5 сарын 27-ны өдрийн 156 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд Эрүүл Мэндийн Яам,Геронтологийн төвөөс 4  дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Энэхүү уулзалт зөвлөгөөний зорилго нь “Настанд ээлтэй өрхийн эмнэлэг” шалгаруулах жилийн ажлын дүнг хэлэлцэж, шилдэг эмнэлгүүдийн туршлагыг солилцож, сурталчлах юм. Энэ жилийн уулзалт зөвлөгөөнд нийт 16 аймгаас болон нийслэлээс өрхийн ахлагч нараас гадна дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн өрхийн менежерүүд болон гериатрийн кабинетын эмч нар нийт 160 гаруй эмч мэргэжилтнүүд  оролцон  2010 онд хамтран ажилласан тайланг хэлэлцэн, “Ахмад настанд ээлтэй өрхийн эмнэлэг “ – үүдийн шилдэг туршлагаас сонслоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ