“Ромео Жульетта” мюзиклыг дахин амилуулна
Дэлхийн сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг агуу хайрын түүх Английн алдарт зохиолч Уильяам Шекспирийн “Ромео Жульетта” өнгөрөгч онд манай улсад мюзикл хэлбэрээр олны хүртээл болсон.
ы
Тэгвэл энэхүү сонгодог мюзикл энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхмын тайзнаа дахин амилах нь ээ. Уг бүтээлийн Ромеогийн дүрд “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттагийн дүрд “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар тоглох юм байна.
ы
“Ромео Жульетта”-г Азид анх удаагаа мюзикл хэлбэрээр Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж байсан юм. Анхны сонгодог мюзикл “Ромео Жульетта”-ын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байсан билээ.
ы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ