“Хүүгүй ломбард” нээгдэнэ
Энэ сарын 07-нд “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино кино театруудаар нээлтээ хийнэ. Уг кино нь найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын бүтээл юм. Энэхүү кино нь бага наснаасаа үерхэж, найзалсан найзуудын дүрээр дамжуулан нөхөрлөлийг үнэ цэнийг харуулахыг зорьсон байна. “Хүүгүй ломбард” киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тогложээ.
ы
Мөн уг кинонд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адьяа нар дүр бүтээсэн байна.
ы
Уг киноны гол дүрийн хоёр жүжигчин “Кекс идье” дууг хамтран дуулсан юм.
6
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ