Сагсан бөмбөгчид “Шинэ жил”-ээ тэмдэглэнэ

img

Спорт сонирхогч хүүхэд залуусын амьдралын нэгэн салшгүй спорт бол сагсан бөмбөг. Багийн спортуудаас хамгийн сонирхолтой, үзүүштэй өрсөлдөөнтэй тоглолтыг гаргаж чаддагаараа олны анхаарлыг сагсан бөмбөг үргэлж татсаар ирсэн. Сагсан бөмбөгийн спорттой ажил, амьдралаа холбож энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн үе, үеийн тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс анх удаагаа шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэх гэж байна. Төрийн бус байгууллагаас зохион байгуулах “Сагсан бөмбөгийн шинэ жил” арванхоёрдугаар сарын 11-нд болох юм. Оны торгон мөчийг хамтдаа үдэж, шилдгүүдээ тодруулах энэ арга хэмжээнд Спрайт супер лигийн найман баг, Спрайт хөгжлийн лигийн 32 баг, мөн дээд лигийн багийн эзэд, дасгалжуулагч болоод тоглогчид оролцох юм. Энэ үеэр Монголын сагсан бөмбөгийн спортын ертөнцийн шилдэг дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн санал асуулгаар сүүлийн 16 жилийн түүхэн дэх гарааны шилдэг таван тоглогч, хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг, өнөө цагийн дээд лигийн шилдэг гарааны таван тоглогчийг нэрлэх юм байна. Мөн Спрайт хөгжлийн лигийн залуусын шинэ жилийн баяр маргааш болно. Энэ үеэр Спрайт лигт хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа шилдэг гурван багийг нэрлэж, Спрайт супер болон хөгжлийн лигийн шилдэг гарааны тавыг санал асуулгаар тодруулах нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene neg ataarhasan gantshan hun bnaa.shine jil chin uneheer goyo bolloo shde.yu arhidalt sagsniihan uneheer goyo blaa.
2011-12-13
shildeg garaanii tavd tvbshinbayar otgonbayar sharavjamts gantsogt maibayar
2011-12-10
huuhen shig hov jiv yarisan sonin nohor baina le shu TULGAA
2011-12-10
MCS n heden hugtsaan duussan pivo har chingiiseer dailj bhaar naad mongoo sportiin hogjild zaraach
2011-12-10
arhigui tamhigui orchin shuudee malnuuuuudaaAAA
2011-12-10
yun arhi wee ene chin sport oilgowuu
2011-12-10
TLG chadah yum n hun arhiduulah oor chadah yum bhguie hoorhii chadal n ene
2011-12-10
yag unen ene bayar yosloloo jaahan bagasgamaar bn aa manaihaan.Bayar yoslol geheer l arhidalt zugeer l saihan temtseen uraldaand yavah zardal mungu ene ter deer tuslaad mergejliin humuus n zaluusaa sn songood hicheelluuleed irhed ayandaa hugjine shuu dee ene sport. Bayar yoslol nereer buun arhidalt arai uuruur bayarlaj surtsgaaya zaluusaa
2011-12-10
Архидалт зохион байгуулах нь дэ
2011-12-09