Амьдралаа сонгох уу, архиа сонгох уу...
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчихээд байгаа нэг зүйл бол архидалт. Хэдийгээр архи идээний дээж хэмээн хүндэлдэг ч сархад савнаасаа бусдыг дийлдэг олон олон баримтаас харахад монголчууд бид их, бага гэлтгүй архин далайд хөлчүүрхэн живж байгаа гэлтэй. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад архи, спиртийн 400 гаруй үйлдвэр, жижиг цех ажилладаг ба үүний 139 нь нийслэлд бий гэх судалгаа гарчээ. Дэлхийн жишигт нэг хүнд ноогдох архины хэмжээ найман литрээс хэтэрвэл тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн хэмээн үздэг байна. Гэтэл манайд энэ хэмжээнээс хэд дахин илүү буюу нэг хүнд ноогдох архины хэмжээ 33 литр болж байгаа нь аюул биш гэж үү.
бй
Сүүлийн үед ганц нэгхэн таатай мэдээлэл сонсогдох боллоо. Тодруулбал, Хэнтий аймагт өсвөр үе, залууст чиглэсэн үйл ажиллагаагаа архигүй тэмддэглэхийг уриалж, олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах болсон гэнэ. Дорноговь аймагт архи үйлдвэрлэж байсан хоёр компани тусгай зөвшөөрлөө буцааж, архи үйлдвэрлэдэггүй аймаг болсон гэдгээ зарлаад сар шахам болж байна. Энэ мэт архинаас татгалзаж буй нааштай алхамууд орон нутагт хийгдэж эхэлсэн нь үнэхээр магтууштай хэрэг юм.
ы
Гэвч архидалттай холбоотой сөрөг үр дагаврууд нийгэмд гарсаар л байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн, түүний гэр бүлийнхний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр тоо баримтууд ч олон бий. Архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, улсын хэмжээнд жилдээ 100 мянга гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна. Хүн амын өвчлөлийн мөн нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь архинаас үүдэлтэй өвчлөл буюу элэгний хавдар, гэмтэл, зүрх судасны эмгэг байгааг статистик харуулж байна.
ы
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү улам холдсоор байгаа нь архи тамхи хэрэглэсэнтэй холбоотой гэж болно. Тодруулбал, 25-64 насныхны дундаж нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины улмаас буюу элэгний церроз, уушгины хавдар өвчин болж байгаад эмч эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зовинох болсон. Зүрх судасны өвчнөөр нас барагсдын 50 хувь нь согтуу байхдаа нас барсан бол хөлдөж нас барсан шалтгааны 80 гаруй хувь нь, амиа хорлолтын 55 хувь нь, усанд живсэн үхлийн 55 хувь нь мөн л архидан согтуурсантай холбоотой байдаг аж.
ы
Зам тээврийн осол аваарын гуравны нэг нь, нийт гэмт хэргийн дөрөвний нэг нь согтуугаар үйлдэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нь архидалттай холбоотой байдаг. Ганцхан шил архинаас хүний амь үнэгүй болж, сүүлдээ эцэг эхийнхээ өврөөс ч гараагүй жаахан хүүхдүүд архи уужээ гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Түүнчлэн мэдрэлийн ядаргаа, сэтгэцийн хямрал зэрэг шалтгаанаар эмчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн 75 хувь нь архичин нөхрөөсөө болж өвдсөн байдаг. Мөн архинд донтох өвчний улмаас бэлгийн замын халдварт өвчинд өртөмтгий болох, үргүйтэх, үр зулбахад хүрч, генийн гажгийн шалтгаан болж байгааг үгүйсгэх аргагүй. Олон улсын хэмжээнд ч мөн ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэх шалтгаан нь архидалттай холбоотой гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан нотолдог. Энэ бол Монголын эмгэнэл.
ы
Архидалт улам бүр залуужиж байгаа гэдэг. Тодруулбал, өсвөр үеийнхний архи хэрэглэж эхэлсэн нас 17.6 гэжээ. Гэтэл өнөөдөр 16-аас доош насныхны 57.7 хувь нь архийг ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн гэх тооцоог албаныхан гаргасан байна. Үүнийг дүгнэвэл эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа болоод тэдэнд хэрхэн үлгэр дууриалал өгч буйг харуулсан бодит дүр зураг гэж болно.
ы
Учир нь манайхан найр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж тэр хэрээрээ архи согтууруулах ундааг идээний дээж хэмээн өргөмжилж гэр орондоо найз нөхдөө цуглуулан наргиж цэнгэдэг. Гэтэл маргааш нь үр хүүхэддээ архи ууж болохгүй шүү архи бол хортой нийгмийн дайсан хэмээн сургах хэр ёс зүйтэй, хэр үлгэр дууриалтай үлйдэл байх вэ. Хүүхэд гэдэг эцэг эхийн толь байдаг гэдгийг мартах учиргүй. Үг үйлдэл нэг байж чадах юм бол үр хүүхэд тань таныг хүндэлж, үлгэр дуури ал авч өсч хүмүүжих болн гэдгийг эцэг эхчүүд мартах учиргүй.
ы
Мөн гэр бүлийн гишүүдийн түгшүүртэй байдал нь хүүхдийн мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Багаасаа архичин эцэг эхийн дэргэд өссөн хүүхэд өөрөө ч бас архинд орох магадлал нь өндөр болдог. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 7-8 насандаа архи амсч үздэг, 14-15 насандаа хэрэглэж үздэг гэсэн нь үнэхээр аюултай нөхцөл байдалд байгааг харуулж байна.
ы
Тэгвэл манай улсад сүүлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувийн жин 2.7 дахин өссөн бөгөөд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас үзвэл сүүлийн 5 жилд, жил бүр архины цочмог хордлого бүхий 180-200 өвчтөн тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан ажээ. Хамгийн сүүлийн судалгаагаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7800 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2900 байгууллага согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж. Энэ нь 280 хүн тутамд нэг архины цэг оногдож байна гэсэн үг. Олон улсын дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Тэгэхээр согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулах нь нийгмийн хэрэгцээ шаардлага гэж болно.
ы
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасан байдаг. Тэгвэл боловсруулж буй хуулийн төсөлд 2000 хүн тутамд нэг архины цэг байхаар тусгасан юм байна.
ы
Архидалтыг бууруулахад архичинтай тэмцэх нь үр дүнтэй, архитай тэмцэх нь үр дүнгүй хэмээн дургуйцэх нэгэн байдаг. Гэвч согтууруулах ундааны худалдаа, борлуулалт их байх нийгэмд гарч байгаа бүх муу муухай сөрөг үр дагаварын эхлэл болж байгаа гэдгийг мартаж болохгүй.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ