Домог хамтлаг нутгийнхандаа бэлэг барьжээ

img

Болгар улсын Нессебар хотноо болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Домог” хамтлаг, монголын язгуур урлагийн түүхэнд анх удаа Гран при шагнал хүртсэн. Ингэснээр “Домог” хамтлаг дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон юм.

ы

Уран бүтээлийн арвин олз омогтой яваа Домог хамтлагийнхан төрсөн нутаг болох Дуу хуурын өлгий Дундговь аймагт өнгөрсөн амралтын өдөр тоглолтоо толилуулаад иржээ. Нутгийн ард түмэн нь уухайлан угтаж, хурайлан үдсэн нэгэн үдэш язгуур урлагийн гайхамшигийг говь нутгийн ард түмэн жинхэнэ утгаараа мэдрүүлсэн гэнэ. Бүрэн бүрэлдэхүүнүүнээрээ очсон Домог хамтлагийн энэ удаагийн тоглолт Дундговь аймгийн залуучууд “Нэг санаа” клуб ивээн тэтгэсэн ажээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ