Өнөөдөр “Өчигдөр”-ийг тольдохуй
УДЭТ-аас бэсрэг бүжгийн төслийг хэрэгжүүлж долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр өнгө, сэтгэмжийг илэрхийлсэн жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг өнөөдрөөс тайзнаа амилна.
Нобелийн шагналт зохиолч Г.Пинтерийн “Өчигдөр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг жүжгийг хоёр уран бүтээлч амилуулна. Ричардын дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар тоглох бол Сарад жүжигчин М.Тогтохжаргал хувирна.
Өчигдөр бүх зүйл аз жаргалтай байсан тэд анх танилцаж, догдлон, бие биендээ ухаангүй дурлацгаасан харин өнөөдөр залхсан, уйдсан... Тэд хэрхэн мөнхийн хайрыг бий болгож, өдөр бүрийг өчигдөр шиг байлгах бол? “Нэгэн гэр бүлийн хоёр болох Ричард, Сара нар уйтгартай, залхмаар амьдралаа өөрчлөхийн тулд Ричард эхнэр Сарагийн нууц амраг болох Макст өөрийн орон байраа, эхнэрээ үлдээн явж байгаагаар жүжиг эхлэнэ. Өглөө ажилдаа явж орой ажлаас ирэх тэрээр өдөржин юу хийсэн талаар Сарагаас сонирхон асууна. Тэрбээр энэхүү асуултад бүгдийг үнэнээр нь хариулна” жүжиг хэрхэн үргэлжлэхийг өнөөдөр орой УДЭТ-ын тайзнаас тольдоорой.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ