Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр сарын эцэст 5438.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 74.7 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл мөн сарын эцэст 71.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 20.7 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 11 дүгээр сарын эцэст 343.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа 11 дүгээр сард 22 өдөр явагдаж, 34.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 10.1 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 21148.7 болж, өмнөх сарынхаас 486.7 нэгжээр өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ