Татвар төлөгчдийн сар эхэллээ
2014-05-06

Жил бүрийн тавдугаар сарыг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”  болгосон. 15 жилдээ зохион байгуулагдаж байгаа татвар төлөгчдийн өдрийг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор өнгөрөөх аж. Үндэсний татварын алба уг өдрүүдээр татварын хуулийг сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг явуулах аж.  Мөн энэ үеэр татварын албад татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас явуулах “Санал асуулгын хуудас” –аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, “Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх байр”-аар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхюм байна. 

ааа

В.Бат

Shuud.mn
Сонин хачин