Тамхи татах цэгтэй байх нь зөв үү
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тамхины хяналтын тухай хууль”-ийг миний санаачилсан хууль хэмээн “өмчилж” авчихаад хэнийг ч энэ хуульд өөрчлөлт оруулах ёсгүй мэт аашлах нь бий. Тодруулбал, О.Баасанхүү гишүүн уг хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилахад эсэргүүцэл илэрхийлж, хууль санаачлагч руу нь буцаасан. О.Баасанхүү гишүүний хувьд “тамхи татах тусгай цэг байгуулах, орон нутагт хэрэгжих боломжгүй хэмээн шүүмжлэл дагуулсан сургууль, дотуур байрнаас 500 метрийн зайд тамхи худалдах” гэсэн өөрчлөлт оруулахыг хүссэн ч дэмжигдээгүй унасан юм.
ы
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар ахин хуулийн төсөл оруулж ирээд байгаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы танхимаас тэрбээр "Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ тамхи татдаг хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Тамхины өөр хууль санаачилна" хэмээн хэлж байсан билээ. Д.Эрдэнэбат гишүүний санаачлан боловсруулсан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна. Д.Эрдэнэбат гишүүн утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгасан ажээ.
ы
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд жил гаруйн хугацаанд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахыг ч иргэд олон нийт аж ахйун нэгжүүдээс санал хүсэлтээ гаргаж ирсэн. Нөгөө талаар энэ хууль хэрэгжсэн үеэс “Тамхи татдаг хүмүүсийн эрхийг зөрчсөн” гэх шүүмжлэл дагуулсан тул тамхины цэг байгуулах тухай яриа гарч эхэлсэн гэж болно. Гэхдээ энэ нь зөвхөн тамхи татдаг хүмүүсийн эрхийг гэхээсээ гадна татдаггүй иргэдийн эрхийг ч мөн хөндөж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн цэггүйгээс болж иргэд гэртээ машиндаа болон аль болох өөртөө ойр хүмүүсийн дунд тамхи татах нь элбэгшсэн.
й
Тиймээс тамхи татах зөвшөөрөгдсөн цэгтэй байх нь энэ хуулийг хэрэгжүүлэх гол үндсэн нөхцөл болж байгаа тул нэгэнт тамхинд орчихсон хүмүүсийг бусдад хор нөлөөгүйгээр татах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Хууль гарлаа гээд л бүх тамхичид тамхинаас гарахгүй нь мэдээж. Тиймээс хаана, ямар байдлаар тамхи татах тусгай өрөөг байгуулах вэ гэдэг асуудал заавал яригдаж таарна.
ы
Хөгжингүй улс орнуудын хувьд тамхи татдаг иргэн тусгай цэгт тамхи татах нь зөвшөөрөгдсөн байдаг. Жишээ нь, Япон улсад гэхэд, автобус, метроны буудал бүрт тамхичдад зориулсан тусгай шилэн, агаар сорогчтой хэсэг байдаг ба амралт цэнгээний газар, олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд болон ил талбайд ч тусгай өрөөнүүд байдаг юм байна.
ы
Тамхи татах цэгт хүн болгоныг тамхи татахыг зөвшөөрдөггүй. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалдаггүй. Тамхи зардаг автомат төхөөрөмжүүд нь хүний насыг тодорхойлчихоор боловсронгуй зохиогдсон байдаг аж. Харин зарим өндөр хөгжилтэй оронд тамхи татах тусгай өрөө байгуулсан байдаг боловч эдгээр өрөө нь голдуу хүйтэн, тохь тух муутай, төмөр сандалтай, хаалгаар нь шагайхаас ч огиудас хүрэм үнэртэй байдаг тул архаг тамхичин хүн ч жигшээд “За за гаръя” гэх сэтгэл төрүүлдэг гэнэ. Энэ нь хүмүүсийг тамхи татах нөхцлөөр хангаж байгаа ч яваандаа энэ хорноос жигшүүлэх нэг далд арга болдог гэнэ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ