Залилангийн хэрэгтэй монгол эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

img

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүний тоо нэгээр нэмэгдсэн байна. Өмнө нь Н.Энхтуяа, Т.Аятунгаа нарын долоон хүнийг эрэн сурвалжилж байсан бол Монгол Улсын дахин нэг иргэнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоос эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Тус байгууллагын албан ёсны вэб хуудаст дурьдсанаар Сономцэрэн овогтой Энхчимэг нь бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсан,шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа хилээр оргон зугтсан ажээ. Тиймээс шүүхийн шийдвэрээр олон улсад эрэн сурвалжлах болсон байна. С.Энхчимэг гэгч нь 1972 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн нэгэн ажээ. Одоогоор Интерполд түүнтэй нийлээд Монгол Улсын найман иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэг иргэнийг сураггүй алга болсон хэмээн хайж байгаа аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ