Б.Үнэнбат: Орон нутагт шинжээч хүрэлцдэггүй

img

“Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутагт эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон хуулийн төв байгууллагуудаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын ажлын сахилга, хариуцлага байдлыг шалгажээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-12-ны өдрүүдэд орон даяар явагдсан шалгалт, орон нутгийн хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөнийг УЕПГ, ШЕЗ, ХЗЯ, ЦЕГ, ШШГЕГ-ын хамтарсан ажлын хэсэг зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хяналт шалгалт, нэгдсэн зөвлөгөөний дүнг хэлэлцсэн юм.

6

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбаттай цөөн хором ярилцлаа.

ааа

Орон нутагт хийсэн шалгалтын үеэр ямар зөрчил дутагдал илэрч байна. Шалгалтын тайлангийн үеэр үнэлгээ шинжилгээ хийдэг байгууллага байхгүй гэсэн асуудал яригдлаа.

-Өнөө жил ажлын долоон хэсэгт хуваагдан орон нутагт ажиллалаа. Хөдөө орон нутагт тулгамдсан олон асуудал яригдаж байна. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гардаг шинжилгээний зардлын асуудлыг орон нутагт шийдэхэд төвөгтэй. Хэнээс зардал гарах нь тодорхойгүй, шинжээчид тэр бүр хүрэлцээтэй биш. Нэг хүн маш их ачаалалтай ажилладаг. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргахад цаг хугацаа алддаг. Шинжилгээний дүгнэлт ойрхон өөрчлөгддөг. Төв рүү шинжилгээнд явсан материалын дүгнэлт удаж гардгаас болж хөнгөн төрлийн зарим гэмт хэргийн шинжилгээний дүгнэлт ирж амжаагүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болдог. Ингээд хохирсон иргэд хохироод үлддэг тухай асуудал яригдлаа.

-Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар түвшинд хийгдэж байна? -2011 онд орон нутгийн хуулийн байгууллагуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Ерөнхий прокурорын удирдамж хүргэгдсэн. Үүнээс хойш прокурорын байгуулага орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагуудтай хамтран энэ ажлыг зохион байгуулдаг болсон. Ингэснээр иргэдэд хүрч очиж уулздаг, тэдэнд хийж байгаа ажлаа тайлагнадаг, санал бодлыг сонсдог, гаргасан гомдол хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэдэг. Үүнд иргэд сэтгэл ханамжтай байсан.

ааа

Орон нутагт эзэнгүй хэргүүд нэлээн байдаг. Ямар төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа вэ?

-Орон нутагт эзэнгүй хэргүүдийн ихэнх нь малын, орон байрны хулгайн гэмт хэрэг байна. Төв суурин газар, аймгийн төвдүүдэд камержуулах ажиллагаа хийгдээд явж байгаа учир орон байрны хулгайн хэрэг сүүлийн үед харьцангуй гайгүй болж байгаа дүн гарсан.

ххх

Ажлын явцад хэдэн санал хүсэлт ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хяналт, шалгалт, зөвлөгөөний явцад ирж байсан санал хүсэлтүүдийн орон нутагт нь шийдэх боломжтойг тухайн ажлын хэсэг хариулт өгч шийдвэрлээд явсан. Харин төвийн хууль тогтоох байгууллагын дунд шийдэх 88 санал хүсэлтийг нэгтгэсэн байгаа. Өнөөдрийн хуралдаанаар ажлын үр дүнгээ хэлэлцээд, Хууль зүйн яам, ШЕЗ, ЦЕГ, ШШГЕГ зэрэг байгууллагатай хамаатай гарсан саналуудыг хүргүүлнэ. Тэнд санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм.

аааа

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
shinjeech hyreltsedgyi genyy.huduu oron nytagt tanil tal zalyychyyd ni yavahgyi hotiin oron toon deer sain shinjeech naraa ajilyylahgyi hugshin geed huuguud tetgever gej ailgad gargachihna.tegeheer yaj shinjeech hyreltseh ve dee.menejment myy deerees ni byysan generelyydiin yr hyyhdyyd dyyrsen affarattai shyydee.huurhii gej
2014-05-06