М.Лхагвасүрэн: Хүнсний дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн тоо буурсан

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд улсын хэмжээнд иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн сард Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшинг тодорхойлох мэдээллийн санг бий болгох зорилготой судалгааны дүн эхний байдлаар гарчээ. Уг судалгааг тусламж үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэгт ашиглах ёстой. Тиймээс судалгааны дүнг ашиглан хүнсний эрхийн бичгийг тарааж эхэлжээ.

Амьжиргааны түвшинг тогтоох улсын хэмжээний судалгааны талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн газрын дарга М.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

1

-Судалгааны талаар уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны бэлтгэл ажлыг 2013  оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хийсэн. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 9-ний хооронд 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд хийж дуусгасан байгаа. Харин судалгаа явагдаж дууссанаас хойш буюу энэ оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл мэдээллээ шивэх, мэдээллийн сангаа үүсгэх, давхардлыг нь арилгах, ҮСХ-ны Хүн амын тооллого болон өрхийн нийгэм эдийн засгийн судалгаатай нийцлийг нь шалгах зэрэг ажлыг хийсэн. Энэ бүхний дүнд эхний ээлжинд салбар дундын мэдээллийн санг үүсгэсэн байгаа.

Харин одоо тус мэдээллийн санд орсон мэдээллүүдийг боловсруулах, аль аль салбарууд яаж ажиллах боломжтой вэ гэдгийг гаргах зорилгоор хөндлөнгийн экспертүүд орохоор бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ бүх ажил хийгдээд дууссаны дараа Үндэсний мэдээллийн санг Засгийн газарт хүлээлгэж өгнө.

1

-Судалгааны дүнгийн талаар жаахан дэлгэрүүлээч. Жишээ нь, манай улсын хүн амын хичнээн хувь нь баян, хичнээн хувь нь ядуу гэж гарсан бэ?

-Бид судалгаа л хийх үүрэгтэй болохоос мэдээлэх эрх байхгүй. Тиймээс өнөөдөр манай улсын хичнээн хувь нь ядуу байна, ядуурлын түвшин хаана өндөр байна, өмнөх судалгаатай харьцуулбал Монгол Улсын өрхийн амьжиргаа хэр зэрэг дээшилсэн эсвэл доошилсон байна гэдэг мэдээллийг Засгийн газраас өөрсдөө зарлах учиртай.

1

-Судалгааны хамрах хүрээ нь ямар байв?

-Амьжиргааны түвшинг тогтоох манай мэдээллийн санд улсын хэмжээнд 712 мянган өрхийн 2 сая 376 мянган иргэний мэдээллийг оруулсан. Асуулга маань 3 бүлэг, 53 асуулттай, 100 гаруй дэд үзүүлэлттэйгээр боловсруулагдсан асуулгынхаа хүрээнд явагдсан. Боловсрол хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эсэх зэргийг өрх нэг бүрээр орж явуулсан.

Үндэсний Статистикийн хорооноос Монголд 768 мянган өрхөд 2 сая 900 гаруй мянган хүн бий гэсэн тоо өгсөн. Бид үүнээс 93 орчим хувийг нь хамруулсан. Харин цэрэгт алба хааж байгаа, хорих ангид ял эдэлж буй, гадаадад амьдардаг болон өөрсдийн хүсэлтээр татгалзсан гэх мэтчилэн зарим хүмүүс судалгаанд хамрагдаагүй. Эдгээр хүмүүсийн зөрүү нь 50 орчим мянган өрхийн 500 гаруй мянган хүн байгаа. Хэрвээ дээрх хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал бид мэдээллийн сандаа оруулах боломжтой.

1

-Судалгаанд үндэслэн хүнсний эрхийн бичиг олгож эхэлсэн гэсэн?

-Мэдээллийн сангийн хамгийн эхний хэрэглэгч буюу хүнсний эрхийн бичиг /талон/ олгох үйлчилгээ эхэлсэн байгаа. Хамгийн бага хэрэглээтэй буюу 5 хувийн босго шугамаас доош байгаа өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгодог.

1

15131 өрхийн 87718 иргэнд хүнсний эрхийн бичиг олгох ажил эхэлсэн

1

-5 хувийн босго гэдгийг та тодруулаач?

-Судалгаанд хамрагдсан өрхийг амьжиргааны түвшингөөр нь 0-1000 хүртэлх оноогоор эрэмбэлж, мэдээллийн сандаа байршуулсан байгаа. Тодруулбал, 1000 оноо авсан өрх гэдэг нь нэлээд өндөр хэрэглээтэй, баян өрх гэсэн үг. Энэ мэтчилэн 0-300 оноо, 300-500 оноо гэх мэтээр бид судалдгаанд хамрагдсан өрхүүдээ ангилсан.

Тэгэхээр дээр дурдсан 5 хувийн босгыг давж чадахгүй байна гэдэг нь хамгийн бага хэрэглээтэй буюу Халамжийн тухай хуулиараа хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн хоногт 2500 ккал илчлэгийг хүнснээс авах ёстой байдаг. Гэтэл 5 хувийн босго давж чадахгүй байгаа иргэд гэдэг маань өдөрт 1200-1800 ккал илчлэгийг хүнснээс авдаг. Бид энэ судалгааг орлогыг орлуулан тооцох аргаар хийсэн. Эдгээр иргэдэд зориулсан хүнсний эрхийн бичгийг олгож байна.

1

-Энэ жил хичнээн хүнд энэ эрхийн бичгийг олгохоор төлөвлөөд байна вэ. Өмнө нь олгож байсантай харьцуулахад эрхийн бичигт хамрагдах өрхийн тоо нэмэгдсэн үү?

-2013 оноос хүнсний эрхийн бичгийг олгож эхэлсэн. Өнгөрсөн жил 15800 өрхийн 99500 иргэн хамрагдаж байсан. Улсын хэмжээнд энэ жил 15131 өрхийн 87718 иргэнд хүнсний эрхийн бичиг олгох ажил эхэлсэн байгаа. Судалгаанд үндэслээд үзэхэд хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тоо буурсан байгаа.

Гэхдээ бид цаашдаа хүнсний эрхийн бичиг авах зайлшгүй шаардлагатай ч судалгаанд хамрагдаагүй иргэдийн санал гомдлыг үндэслэн шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, бид 2 төрлийн өргөдлийг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, судалгаанд хамрагдаагүй орхигдсон бол. Хоёрдугаарт, боломжийн амьдралтай мөртлөө судалгаа авах үеэр эд хөрөнгөө нуугаад ямар нэгэн байдлаар оноо нь бага бодогдсон бол хөндлөнгийн хүмүүсийн гомдлыг харгалзаж үнэлгээг дахин хийх юм. Түүнээс биш энэ судалгааг хангалттай сайн болсон гэж үзэж байгаа тул дахиж шинээр хийх боломжгүй.

1

-Хүнсний эрхийн бичгийг ямар байдлаар олгож байгаа вэ?

-Бид хүнсний эрхийн бичиг олгох ажлыг нийслэлийн 9 дүүрэг, 2 аймагт явуулж байна. Харин үлдсэн 19 аймгийн төвд цахим хэлбэрээр эрхийн бичгээ олгоод сумдад нь цаасан хэлбэрээр хүнсний эрхийн бичгийг олгож байгаа.

1

-Судалгаанд хамрагдсан ч гэсэн өөрийгөө хэрхэн үнэлсэнийг иргэд мэдэхгүй. Тиймээс иргэд хүнсний эрхийн бичиг авах эрх үүссэн эсэхээ хаанаас тодруулах вэ?

-Бид бүх өрхөө нягталж шалгаад, хүнсний эрхийн бичиг авах эрх нь үүссэн хүмүүсийг зарлаж, тухай хүмүүст мэдэгдэж байгаа. Тухайн мэдэгдэл авсан хүмүүс хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдана.

1

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eej:
ta nar nudee olohgui bna daa
2017-07-23
togtoh:
minii egch ah 2 hoeylaa hugjiin berh*eltei.70-80 huviin gruppt baidag.getel odoo boltol hunsnii tolan ogohgui l bn sh de,haana hend handah ve,naadah chn unen yumu.bgd-iin 18 horoond amidardag.
2014-05-07
uruvmaa:
bugdeeree yaduursan tul hend n ch uguh ve dee. nuden balai chihen dulii dongodood l suuj baihaas. hudlaa yarih hetsuu yas n havtalzdag genelee huurhii argagui
2014-05-06
ajaa taij:
tansag atlaa ever xushuulaa l namiin daalgavaraa bieluulex ayadaj bui mori unasan tolgoigui namchinguud gutegleg uidverleed baigaa kompiuteruu unasan mashin tatvaraas bultdag tyts ene teree zaraad ideech.
2014-05-06
иргэн:
хахя ийн ажил маш сайн байгаа 2 хөлгүй эмэгтэй монголд ганц портезний үйлдвэр байгуулаад ард түмэнд тус хүргээд байна гэдэг бол гайхалтай юм шүү их юм хийж байна даа
2014-05-06
zochin:
ichelgyi hudlaa heldeg teriin alban haagchid olshirch bna. altanhuyag tegj hel gedeg baih daa
2014-05-06
zochin:
ene awgai odoo yaduu xumuusiin too buuraad bayan xun ix bolloo gej xudlaa xelex ged bgaan bxda. yasan ichdeggui ym be. bid shineer ter guilgachinguudiin chini toond orood bna
2014-05-06
адар:
хуучин хийсэн байсан судалгааг давтаж хийчихээд өөрсдөө шинээр хийсэн юм шиг гудиггүй авах юмаа. ичээсэй.
2014-05-06