Н.Алтанхуяг: Арилжааны банкууд бондын хөрөнгийг гаргаач ээ
Засгийн газраас уламжлал болгон явуулдаг "Шинэчилж шийдье-222" ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Засгийн газрын сайд нар, банкуудын төлөөлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, "Монголдоо бүтээцгээе" импортыг орлох, экспортыг дэмжих төслүүд, түүний санхүүжилтийн талаар ярилцав.
ы
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд “Эдийн засгийг эрчимжүүлэх импортыг орлох, экспортыг дэмжих төслүүдийн хүрээнд ямар ажил хийгдээд байгаа талаар мэдээлэл хийнэ. Засгийн газраас 1 их наяд төгрөгийг экспортыг дэмжих импортыг олрлох төслүүдийг санхүүжлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай ярилцаад таван сар болох гэж байна. Хаана ямар асуудал байна гэсэн нэг ойлгшолттой бйрл бахйна. Энэ бүхнийг танилцуулөах нв өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн юм. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих ажлыг чиглэлүүдийг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар баталчих байх, 100 хоногийн хүрээнд экспортыг дэмжиж, импортыг орлох ажлуудыг бид төлөвлөж байгаа.
ы
Арилжааны банкууд энэ ажилд хэрхэн оролцох юм. Нэг их наяд төгрөг арилжааны банкуудад байршиж байгаа гэж мэдээлсэн. Тэгвэл тэр мөнгө чинь байгаа юм уу гэж асуух хүн ч гарч байна. Чингис бондын үлдэгдэл 400 орчим тэрбум төгрөг байгаа, Самурай бондын 400 гаруй тэрбум төгрөг юунд ч зарцуулагдаагүй бүтнээрээ байгаа. Цаана нь дутуу 200 гаруй төрбум төгрөгийг өнөөдөр санхүүжүүлээд байгаа зарим төслүүдийг өөр эх үүсвэрээр санхүүжүүлсэнээр бий болгох замаар татаж авах юм. 800 тэрбум нь харин бэлэн байгаа. Энэ удаагийн уулзалтаар импортыг орлож, экспортыг дэмжсэн төслийн санхүүжилт, хаана хэрхэн байршсан, хэрхэн авах вэ зэрэг мэдээллийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өгнө” гэв.
ы
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлээр санхүүжилт олгохоор болсон ажлын үйл явцыг товч танилцуулья. Хамгийн эхэнд Засгийн газраас нээлттэй зар тавьж, 1151 төслийн материал хүлээн авсан. Энэ дагуу судалгааны ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар давхардсан төслүүдийг ангилаад, хамгийн их буюу 6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан хоёр төслийг ялгаад давхардаагүй тоогоор 1088 төсөл болсон. Эдгээр төслүүдээ импортыг орлох чиглэлээр, экспортыг дэмжих чиглэлээр, мөн дотоодод борлуулагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэдаг тэр нь импортоор авдаггүй гэсэн 200 төслийг ялгасан. Эхний ээлжинд 888 төсөл болсон. Үүний дараа эцсийн байдлаар банкуудад төслийг хүргүүлээд байгаа. Төслүүдийг ялгаж аваад судалгааны баг төслүүдтийг шалгаж, мэдээллийн баазтай болсон. Бүх төслүүдийн эзэнтэй утсаар холбогдож, ажлаа тайлагнасан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dbm.mn цахим хуудаснаас харж болно.
ый
Одоогийн байдлаар бүх төслүүдийг арилжааны банкнаас санхүүжүүлнэ гэсэн шийдвэр гарсан байгаа. Арилжааны банкуудад Хөгжлийн банкаас бондын мөнгийг байршуулж, төслүүдэд санхүүжилт олгох юм. Арилжааны банкууд төслүүдээ судалж үзээд таван ангилалаар судалж үзээд бидэнд эргүүлэн мэдэгдэх юм. Энэ таван ангилалынхаа дагуу тэр төслүүд маань шийдэгдээд явах юм. Энэ таван ангилал, үйл ажиллагаа ямар байдлаар явах вэ гэдгийг танилцуулъя. Үүнд:
ы
1.Тухайн төслийн гуравны нэгээс илүүгүй хэсгийг зээлэх хүсэлтэй төслийг ангилж өгөх. Арилжааны банкууд ангилаад өгөхөөр нэн даруй санхүүжилтийг нь шийдэж өгөх юм.
ый
2. Гуравны нэгээс илүү хэмжээний зээл хүссэн төсөл ихэнх төслүүдийн судалгаанаас харахад гуравны хоёр хэмжээний санхүүжилт хүссэн зээл байсан.
ы
3. Барьцаа хөрөнгө нь дутмаг төсөл. Санхүүжилт олгох боломжтой. Гэвч барьцаа хөрөнгө дутмаг байна гэсэн төслүүдийг ангилах юм. Энэ тохиолдолд “Үндэсний даатгалын корпораци”-иас даатгал гаргаж өгөн, барьуаа хөрөнгийг нь шийдвэрлэх. Эсвэл одоо ажиллаж байгаа Зээлийн батлан даалтын сан”-гаас барьцаа хөрөнгө дутууг нь нөхөж болно. Хэрвээ уг төсөл хэрэгжих боломжтой ч барьцаа хөрөнгөө дээрх аргаар нөхүүлээд хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгож болно.
ы
4. Тооцоо судалгаа нь дутуу, дулимаг төсөл. Төслийн матриалууд дотор тооцоо судалгааг дутуу хийсэн тохиолдол цөөнгүй гарсан. Ийм төслийг хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ төслийг эзэмшигч маань янз бүрийн боловсрол мэрэгжилтэй хүмүүс байгаа ч тооцоо судалгаа, техник үзүүлэлт дутуу гэсэн шалтгаанаар буцах нь харамсалтай. Тиймээс банкнаас ангилж ирсэн даруйд уг төслийг боловсруулаад хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
ы
5. Огт хэрэгжих боломжгүй төсөл. Энэ нь арилжааны банкны тооцоо судалгаагаар нотолгодсон төсөл байх юм. Энэ тохиолдолд уг төслийг санхүүжүүүлэх боломжгүй. Яагаад гэвэл бондуудын хөрөнгө маань цаашид эргэн төлөх шаардлагатай, эх үүсвэр учраас санхүүжилт авсан төслүүд маань эргэн төлөх чадвартай гэдгийг баталгаажуулж байгаа юм.
ы
Ингэж ангилж авсаны дараа хоёр чиглэлээр төслүүдээ санхүүжүүлэх юм. Үүнд хоёр тэрбум төгрөг болон түүнээс доош хэмжээний санхүүжилттэй төсөл, түүнээс дээш гэсэн ангилалтай байх юм. Хамгийн бага санхүүжилт хүссэн төсөл нь 7,3 сая төгрөг бол хамгийн өндөр өртөгтэй нь 258 тэрбум төгрөг ажээ. Тиймээс нийт 888 төслөөс хоёр тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт бүхий 579 төслийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан /ЖДҮДС/ руу шилжүүлэх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дээрх төслүүдийг санхүүжилтийнх нь хамт ЖДҮДС руу шилжүүлнэ” хэмээн танилцуулав.
ы
Түүний дараа Ерөнхий сайд зээл хүсэгч аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудтайгаа хурдан уулзаж ажиллахыг сануулсан. Мөн арилжааны банкууд бондуудын хөрөнгийг гаргаач ээ гэдгийг анхааруулсан. Өнгөрсөн онд л гэхэд Голомт банкинд Чингис бондны 274 тэрбум төгрөгийг байршуулсан. Гэтэл шийдвэр гарсан 120 тэрбум төгрөгийн 60 гаруй тэрбум төгрөгийг л зээлдэгчид олгосон байна. Өнөөдөр энэ асуудлыг ярилцаж шийдэх гэж цугласан юм. Засгийн газарт мөнгө нь байна. Арилжааны банкинд мөнгө нь байршсан байна. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд мөнгө нь очихгүй байна. Арилжааны банкуудад мөнгө их хэмжээгээр байршсан байна. Юунд эргүүлээд байгааг би мэдэхгүй юм. Бидний чиглүүлсэн зорилт руу хүрч чадахгүй байна. Бид анх Хөгжлийн банкаар энэ зээлээ өгье гэхээр дэндүү их ачаалал үүснэ.
ы
Мөн Засгийн газар таньдаг хүндээ хамаг мөнгө өгчихнө гэсэн хардлага яваад байсан учраас бид хал балгүй нь дээр хэмээн тул арилжааны банкуудаар санхүүжилтийг хийлгэхээр шилжүүлэхээр тогтсон. Энэ зээлүүд нь олон арилжааны банкуудаар дамжиж байгаа нь давуу талтай ч хүү нэмэгдсэн. Гэхдээ бид хүүг 9 хувиас хэтрэхгүй байхаар тогтсон. Түүнчлэн бид аж ахуй эрхлэгчдийн ирүүлсэн төсөлд анхаарлаа маш сайн хандуулж байгаа. Дээр өгүүлсэн үлдсэн гэх 200 төсөл хасагдаагүй. Зөвхөн импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх гэсэн ангилалд багтаагүй л төсөл юм. Тэднийг өөр шугамаар судалж, санхүүжүүлнэ. Харин дутуу боловсруулагдсан төслийг орхилгүй, дахин боловсруулж, бүгдийг нь санхүүжүүлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ хөнгөн гоомой дутуу төслийг санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй хэмээн Ерөнхий сайд онцолсон. Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид асуулт хариулт өрнүүлж, санал солилцлоо.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ