Шороон болон цасан шуурга шуурна
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоногуудад төвийн нутгаар их цас орж, цасан шуурга, говь талын нутгаар шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
1
Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.
1
Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 5-10 градус дулаан байна.
1
Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
1
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
1
Говийн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэгийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус, өдөртөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
1
Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ