Ажлын хэсэг, байнгын хороодын хуралтай

img

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагаас эхэлж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийнэ.

быйө

Ажлын хэсгийн хуралдаан

йы

10.00 цагаас “В” танхимд; “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

й

15.00 цагаас “А” танхимд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

й

Байнгын хороодын хуралдаан 

й

14.00 цагаас “А” танхимд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан

йя

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/;

ый

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2013.5.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

ы

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах тухай;

й

Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай;

й

Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай.

й

15.00 цагаас “Б” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан

йы

Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

й

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /төрөөс 2014-2024 он хүртэл боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай, хэлэлцэх эсэх/;

й

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын тайлан сонсох;

й

Хаврын чуулганы болон түүний завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;

й

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

й

16.00 цагаас “В” танхимд Өргөдлийн байнгын хорооны хуралдаан

й

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэх юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ