"Д.Эрдэнэбат дарга манай гишүүдийн картыг сугалаад байна шүү"

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Чингис", "Самурай" бондыг төсөвт тусгах тухай саналыг хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дарга  чуулганы танхимд ирээгүй МАН-ын бүлгийн  карт сугаллаа. Түүний энэ үйлдэлд эгдүүцсэн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

өа

-УИХ-ын дарга аа, Д.Эрдэнэбат дарга манай гишүүдийн картыг сугалаад байна. Байхгүй гишүүдийн саналыг нь өмнөөс нь өгдөг санал давтагдаад байдаг болох нь. Өмнө нь өөрсдөд нь ашигтай байдаг үед гишүүдийн картыг хийдэг байсан. Харин өнөөдөр  хэлэлцэж байгаа  санал  өөрт нь ашиггүй тул сугалаад байна. Үүнийг болих хэрэгтэй. Бид энэ талаар хуулийн  төсөл өргөн барьсан байгаа. Үүнийг яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсье гэв.

өа

Харин үүнд УИХ-ын дарга З.Энхболд "С.Бямбацогт, Д.Эрдэнэбат та хоёр хурууны хээгээр бүртгүүлэх тухай хуулийн төслөө татаад авчихсан шүү дээ." хэмээн амыг нь таглалаа.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
бямбацогт оо чи үхвэл таарна даа.яг молом шиг.молом яадаг билээ.
2014-05-08
иргэн:
бямбацогт оо чи үхвэл таарна даа.яг молом шиг.молом яадаг билээ.
2014-05-08
222222222222222:
teneg avilgach
2014-05-07